image

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 www.maamuu.mn сайтыг болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, график, видео, дуу авиа агуулсан контентуудыг бүхэлд нь "Монгол Контент" ХХК хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөл, журамд нийцүүлэн уг сайтыг ашиглах шаардлагатай ба хэрэв дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.

1.2 "Монгол Контент" ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор үйлчилгээний нөхцөл, сайтын агуулга, бүтэц, хэлбэр загвар зэрэгт урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

ХОЁР. НУУЦЛАЛ БАТАЛГАА

2.1 Монгол Контент нь онлайн салбараар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг техникийн боломжийн хүрээнд бүрэн ханган ажиллана. Та манай вэб хуудсаар үйлчлүүлж байгаа нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.

2.2 Таны вэб хуудсанд оруулж өгсөн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана.

2.3 Таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу!

2.4 Эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

ГУРАВ. ОЮУНЫ ӨМЧ

3.1 www.maamuu.mn сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентууд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу оюуны өмчийн эрхийн хамгаалалтаар баталгаажсан болно.

3.2 www.maamuu.mn сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. "Монгол Контент" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

3.3 Хэрэглэгч нь www.maamuu.mn сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.

ДӨРӨВ. БАРААНЫ ТЭМДЭГ

4.1 www.maamuu.mn сайтад нийтлэгдсэн, " Монгол Контент " ХХК-нд хамааралтай бараа үйлчилгээний хүрээнд эрхийн хамгаалалт хийлгэсэн барааны тэмдгүүд нь тус компанийн өмчид тооцогдоно.

4.2 www.maamuu.mn сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдгүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.

ТАВ. ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН КОНТЕНТ

5.1 www.maamuu.mn сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдийн мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.

5.2 Тэдгээр контентууд нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.

5.3 Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй.

ЗУРГАА. ЗАР СУРТАЛЧИЛГАА

6.1 www.maamuu.mn сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.

6.2 www.maamuu.mn сайтад байршуулсан сурталчлуулагч байгууллагын зартай холбоотой хэрэглэгч болон сурталчлуулагч байгууллагын хооронд үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд www.maamuu.mn хариуцлага хүлээхгүй.

ДОЛОО. ХУГАЦАА

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2017 оны 05-р сарын 01-өөс эхлэн мөрдөгдөх болно.

X
Нэвтрэх