fbpx

Хүүхдийн хөгжил

image

Наран шарлага хүүхдийг чийрэгжүүлэх ач холбогдолтой бөгөөд хамгийн гол нь нарны гэрлийн хэт ягаан туяаны нөлөөгөөр хүүхдийн арьсанд Д амин дэм идэвхжиж рахитаас сэргийлдэг.

Наран шарлагын үед анхаарах зүйлс

  • Гэвч наран шарлагыг маш болгоомжтой хийж, наранд цохиулахаас сэргийлэх хэрэгтэй. Наранд 15 минутаас их хугацаагаар шарахад Д амин дэм задардаг тул хэт борлотол гадаа байлгахад рахитад сайн гэдэг ойлголт буруу гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Өлгийтэй хүүхдийн нүдийг нарнаас хамгаалан нүүр, гарыг ил гарган хэдхэн минут шарж болно.
  • Наранд шарахын өмнө хүүхдэд цайвар өнгийн дэлбэгэр малгай, хувцас, зөвхөн богино өмд өмсгөнө.
  • Эхлээд модны сүүдэрт сараалжин нарны гэрлийн тусгалтай газарт нүүр, гарыг ил гаргана. дараа нь наранд 2-3 минутаас эхлэн аажим дасгасаар 10-15 минут болгох ба нэг дор удаан хугацаагаар биш ч олон удаа гадаа гаргах хугацаа нийлээд нэг цаг орчим болно.
  • 10-12 цагийн орчим гаргахад Д аминдэм үүсэлт сайн байна.
  •  Хавар, намрын улиралд хүйтэн бол зөвхөн нүүр гарыг ил гарган 15 минут болоход хангалттай Д аминдэм идэвхэжнэ.
  • Хоолноос хойш 1,5 цагийн дараа наранд шарна. Наран шарлагын дараа хүүхдийг сүүдэрт тоглуулж бүлээн усаар шавшина. Наранд цохиулахаас сэргийлэхийн тулд нүүр нь улайх, их хөлрөх, бие нь сулрах зэрэг шинж илэрч буй эсэхийг сайн ажиглаарай.

Чийрэгжүүлэлт 1: Усаар чийрэгжүүлэх

Чийрэгжүүлэлт 2: Агаараар чийрэгжүүлэх

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

X
Нэвтрэх