fbpx

Боловсрол

image

Дауны хамшинжтэй хүүхэд сургалтын хөтөлбөрт хамрагддаг бол тогтмол үнэлгээ хийлгэх шаардлагатай байдаг.

Эцэг эхчүүд ихэнхдээ сургалтын хөтөлбөрийн мэргэжилтэн багш нарыг хүүхдэд үнэлгээ хийх чадвартай гэж үздэг. Гэвч түвшин тогтоох үнэлгээ нь зааж сургах болон эмчлэхээс тусдаа ойлголт бөгөөд мэргэжлийн ур чадвар шаардсан ажил юм.

Эмч, багш нар хүүхдийн тухайн үеийн ур чадварыг үнэлж, цаашдын сургалтын төлөвлөгөөгөө боловсруулдаг. Энэ төрлийн үнэлгээнд хэрэглэдэг сорилгыг "шалгуурт тулгуурласан" сорил гэж нэрлэнэ. Хүүхдийн чадвар болгоныг жирийн хүүхдийн чадвартай харьцуулж үздэг. Эдгээр сорилууд нь хүүхдийн ерөнхий чадварыг үнэлэх зорилгогүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ерөнхий чадварыг үнэлэхийн тулд өөр төрлийн "нормд хэмжээт" сорилгыг хийх ба үүнийг зөвхөн сэтгэл зүйч хийдэг.

Нормд тулгуурласан хүүхдийн ерөнхий чадварыг хэмжихийн тулд олон төрлийн шалгуурын дэд хэсгүүдийг нийлүүлж эсвэл ганцаарчилж авч үздэг.

Эх сурвалж: Дауны хамшинж, 2014 он

X
Нэвтрэх