fbpx

Боловсрол

image

-Хүүхэдтэйгээ хамт "ном үзэх" 9 шалтгааны 2-р хэсэг-

Зурагт ном үзэж, сонсож, ярилцах явцад өгүүлбэр, зураг бүрээс хүүхэд үгийн сангаа баяжуулж байдаг. Ном байнга уншуулдаг хүүхэд үгийн баялагтай болохоос гадна дүрмийн дагуу зөв, уран яруу үг хэллэгийг шууд хүлээн авч хэрэглэж сурдаг.

Ийм цэгцтэй зохиолын хэлний өгүүлбэрүүд бидний өдөр тутмын жирийн ярианд төдийлөн хэрэглэгддэггүй учраас хүүхдийг багаас нь бичгийн хэлэнд ойртуулан дасгаж чаддаг. Номтой багаасаа харьцсан хүүхэд уншсанаа ойлгох чадвар сайтай, бусдаасаа яриа, бичгийн хэлийг илүү эзэмшсэн, өөрийнхөө санаа бодол, мэдрэмжийг хүнд зөв ойлгуулах чадвараар илт давуу байдаг нь ажиглагддаг.

Хүүхдэд нэн тэргүүнд эзэмшүүлэх чадвар бол эх хэлний чадвар юм. Эх хэлний мэдлэг ямар ч хичээлийн суурь үндэс болно. Уншиж ойлгох чадвар муутай хүүхэд буруу уншиж, буруу ойлгоно. Хичээлийн агуулгаа сурах бичгээс гүнзгийрүүлж авч чадахгүй байсаар хичээл хийх сонирхолгүй болно. Тооны хичээл дээр өгүүлбэртэй бодлогын гол асуудлыг сайн ойлгохгүй бол цааш хэчнээн хичээгээд ч нэмэргүй.

Тэгэхээр хүүхдээ хичээлдээ сайн, толгойгоо ажиллуулж чаддаг болгож өсгөхийн тулд юуны түрүүнд эх хэлний чадварыг нь багаас нь хөгжүүлэх нь чухал. Үүнийг сургуульд ороод хичээл хийснээр биш, бага балчир наснаасаа номонд дуртай байж ном их уншуулснаар, уншсанаар олж авдаг юм.

Эх сурвалж: Хамтдаа уншъя, НҮБ-ын Хүүхдийн сан

X
Нэвтрэх