Мэдээ, мэдээлэл

ИТАЛИ: Вакцинд хамруулаагүй хүүхдээ сургуульд нь явуулсан эцэг, эхийг 500 еврогоор торгоно

2019 он 03 сар 14

    501
image

Италийн дунд сургуулийн сурагчид вакцинд хамрагдсан гэдгээ баталж чадаагүй тохиолдолд сургуульдаа явах боломжгүй болжээ. Хэрвээ вакцинд хамруулаагүй хүүхдээ сургууль руу нь илгээвэл эцэг, эхчүүд 500 еврогийн торгууль төлнө. Үндэсний хэмжээгээр хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь нэлээд хэдэн сар үргэлжлэх ажээ. Албаныхны хэлж буйгаар энэхүү арга хэмжээг танилцуулсны дараа вакцинд хамрагдах хувь хэмжээ харьцангуй ихэсчээ. […]

Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд

Томуугийн вакцин хийж буй эмнэлгүүд

2018 он 09 сар 18

    3,884
image

  д/д Эмнэлгийн нэр Үнэ /төгрөг/ Үйлдвэрлэсэн улс Ажиллах цаг Хаяг 1 УБ-Сонгдо 35 мянга Солонгос Даваа-Баасан 08.30-16.00 Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чойдогийн гудамж, утас: 70111163 2 Интермед 45 мянга Солонгос Даваа-Баасан 08.30-16.30                         Бямба 09.00-15.30             Ням 09.00-13.30 Хан-Уул дүүрэг, […]

Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд

Вакцины тухай 5 БАРИМТ

2018 он 04 сар 30

    2,032
image

1. Вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй. Вакциныг маш нарийн судалж, туршилт, шинжилгээ авсны дараа хэрэглэж эхэлдэг. Ямарваа нэгэн сөрөг нөлөө ажиглагдсан тохиолдолд шалгаж, шалтгааныг тогтоодог. 2. Вакцин нь халдварт өвчнөөс сэргийлдэг. Вакцин нь хүүхдийг сүрьеэ, сахуу, татран, улаанбурхан, гахайн хавдар, хөхүүл ханиад, улаанууд зэрэг өвчнүүдээс сэргийлдэг. Вакцинд хамрагдаагүй тохиолдолд өвчлөх, өвчин хүндрэх, улмаар амь […]

Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд

Хүүхдэдээ вакцин хийлгэхдээ юуг анхаарах вэ?

2018 он 04 сар 24

    7,715
image

Вакцин хийлгэхээр очихдоо: Хүүхдээ цаг агаарын байдалд тохируулан хувцаслах, Эх, хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтрээ авч ирэх, Халуун бууруулах, өвчин намдаах лаа, эм бэлдмэл хэрэглэхгүй байх, Өрхийн эмчдээ үзүүлж, тэр өдрөө вакцинаа хийлгэх, Өмнө нь вакцин хийлгэх үед илэрсэн шинж тэмдгийг эмчдээ заавал хэлэрэй, Хүүхдээ тайван байлгах

Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд

Вакцин гэж юу вэ?

2018 он 04 сар 24

    4,835
image

-Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног- Вакцин нь шинжлэх ухааны гайхамшигт ололт амжилтуудын нэг юм. Та хүүхдээ дархлаажуулалтанд цаг хугацаанд нь бүрэн хамруулснаар өөрийн хүүхдээ халдварт өвчний эрсдэлээс бүрэн хамгаална. Дархлаажуулалт бол таны эрүүл мэндийн баталгаа бөгөөд таны хүүхэд эрүүл өсч бойжиход эцэг, эхчүүдийн анхааралтай, хариуцлагатай байдал хамгаас чухал юм. Хүүхэд эхээс төрөхдөө зарим халдварт өвчний эсрэг […]

Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд

Дархлаажуулалтаас хэн ч хоцрох ёсгүй

2018 он 04 сар 11

    1,213
image

Нийгмийн сүлжээгээр вакцины хийлгэж болохгүй гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөр цацагдаж байна. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Цогтбаатар “Дархлаажуулалт гэдэг бол тусгай хууль, журам, тархвар судлалын заалт, тавих шаардлага стандарт, хариуцдаг байгууллагатай нарийн эд, тодорхой эд. Эргэлзэж лавлах, гайхах, маргаж, хардах зүйл огт биш. Дэлхий даяар хэрэглэдэг, тодорхой өвчнүүдээс хамгаалдаг, сая сая […]

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг 2, 4, 9 сартай хүүхдэд хийлгэнэ

2018 он 03 сар 22

    999
image

Энэ сарын 19-ний байдлаар нийслэлийн хэмжээнд хоёр сартай 1330 орчим хүүхдийг Пневмококкийн эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулаад байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа, дунд чихний үрэвслээс урьдчилан сэргийлэх Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар хоёр сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдүүдийг тодорхой үе шаттайгаар дархлаажуулах ажил үргэлжилж байна. 2016 оноос […]

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Хатгалгааны вакцины гурван тунг бүрэн хийлгэвэл 10-15 жилийн дархлаа тогтоно

2018 он 03 сар 11

    3,064
image

Энэ сарын 1-нээс эхлэн нийслэлийн бүх дүүргийн 2 сартай хүүхдүүдийг уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг 13 цент вакцинаар дархлаажуулж эхэллээ. Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийнэ. Одоогийн байдлаар вакцинжуулалт 40 хувьтай үргэлжилж байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ онд 38 мянган хүүхдийг 3 […]

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Маргаашнаас 2, 4, 9 сартай хүүхдүүдэд хатгалгааны эсрэг вакцин хийнэ

2018 он 02 сар 28

    8,427
image

Маргааш буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг хийнэ. Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. Уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах […]

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

2, 4, 9 сартай багачуудыг хатгалгааны эсрэг вакцинд хамруулна

2017 он 12 сар 26

    5,600
image

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлд бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их, уушгины хатгалгаа болон хүндрэх нь түгээмэл байгаа тул хүн ам, өвчлөл ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 2, 4, 9 сартай хүүхдүүдийн уушгины хатгалгааны эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болжээ. Вакциныг харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хийх юм байна. Үүнээс гадна ирэх 2018 […]

Дэлгэрэнгүй
X
Нэвтрэх