Хүүхдийн хооллолт
2-5 насны хүүхдийн хооллох дэглэм
2025 он 01 сар 28
Зөв хооллолтын нэг чухал хэсэг нь хооллох дэглэм юм. Өдөртөө хоолыг зөв хуваарилж тогтмол цагт хооллох хэрэгтэй байдаг. Цаггүй, дэглэмгүй хооллоход хоол боловсруулах эрхтэн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хоол боловсруулах шүүсний ялгаралт багасч хоолонд дургүй болно. 2-5 насны хүүхэд дөрвөөс цөөн хооллоход нийт илчлэг, кальци, төмөр, уураг, С аминдэмийн хэрэглээ нормын зөвлөмж хэмжээнд хүрдэггүй […]
Дэлгэрэнгүй
Хоол тэжээл
Эх хоол тэжээлийн дутагдалтай бол ургийн тархины хөгжилд муугаар нөлөөлнө
2024 он 01 сар 15
Ээж таны хооллолт эрүүл хүүхэд төрүүлэх нэг үндсэн нөхцөл болно. Жирэмсний хугацаандаа та зөв хооллож, тэжээллэг, амин дэмээр баялаг хоол зохистой хүнс хэрэглэвэл хэвлий дэх бяцхан үр тань эрүүл энх өсөж торнино. Зөв хооллолт гэдэг нь их хэмжээгээр хооллох биш, харин олон төрлийн чанартай хоолыг бага багаар ойр ойрхон идэхийг хэлнэ. Хэрэв та нэг хүүхэд […]
Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүн
2-3 аяга сүүнд 800-1300 мг кальци агуулагддаг
2024 он 01 сар 10
Сүү, сүүн бүтээгдэхүүн нь өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай, үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын эх үүсвэр болдог. Мөн дархлааны үйл ажиллагааг дэмжих, зүрх судас, чихрийн шижин, хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Ялангуяа өсвөр насныхан, жирэмсэн, хөхүүл […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
2-5 насны хүүхдийг насанд хүрэгчдийн хоолонд шилжүүлэх хариуцлагатай үе
2023 он 03 сар 31
Хүүхэд 6 хүртэлх насандаа бага, балчир насны хүүхдийн хоолноос насанд хүрэгчдийн хоолонд шилждэг. Иймээс 2-5 насны хүүхдийн хооллолтыг "шилжилтийн хооллолтын үе" гэж нэрлэдэг. Шилжилтийн хооллолтын энэ үед хүүхдийн хөгжлийн анхаарал татах "хэцүү үе" тохиодог. Энэ үеийн хоол нь тэжээлийн бодисоор хангалттай биш, тэжээлийн бодисууд зөв харьцаатай байхгүй бол хүүхдийн бие махбодод агуулагдах уураг буюу өсөлтийн […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
Өвлийн улиралд 0-2 настай хүүхэд хооллоход анхаарах зүйлс
2022 он 02 сар 1
Энэ улиралд хүүхдийн хоолонд онцгой анхаарах ёстой. Өвөл хүүхдийн биеэс халуун их алдах, илч зарцуулалт нэмэгдэх, бодисын солилцоо, эрхтэн системийн үйл ажиллагааны ачаалал нэмэгддэг. Иймд алдагдаж буй илчлэгийг нөхөх хоол хэрэгтэй. Илчлэг нөхөхийн зэрэгцээ өсч торниж буй бие махбодын хэрэгцээг хангах, халдвараас хамгаалах, орчны тохиромжгүй нөлөөг багасгахад гол нөлөө үзүүлэгч уургийг арай нэмүү хэмжээгээр шаардана. Өдөрт 4 […]
Дэлгэрэнгүй
Ээж, аавуудад
Жирэмсэн эх 7 хоног тутамд 450гр нэмэгдэх нь нярай хүүхдэд сайн
2022 он 01 сар 12
Жирэмсэн эмэгтэйчүүд зөв хооллохын тулд жирэмсэн үед биед гарах өөрчлөлтийг мэдэх шаардлагатай. Ямар өөрчлөлт гарах вэ? Жирэмсэлсэн үеэс эхлэн эмэгтэйчүүдийн биед өөрчлөлт гарч эхэлдэг. Энэ нь ургийн хөгжлийг хангах, төрөхөд болон хүүхдээ хөхүүлэхэд бэлдэж өгч байгаа хэрэг юм. Эхийн эхэс, цусаар хүүхэд тэжээгдэн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн ургаас эхсээр дамжин гадагшилна. Жирэмсэн эмэгтэйн бие махбод […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
Цэцэрлэгийн хүүхдүүд хэрхэн хооллох хэрэгтэй вэ?
2021 он 08 сар 30
Цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэм хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 4-р сарын 08-ны 113 дугаар тушаалын дагуу тооцон олгодог. Хооллох зарчим: Цэцэрлэгийн хүүхэд өдөрт 4 цагийн зайтай 3 удаа хооллоно. Ямар нэг хоол тэжээлийн хамааралт эмгэгтэй бол 4-5 удаа хооллоно. Өглөө, өдөр, үдийн дараах хөнгөн хоолыг цэцэрлэгт өгч, оройн хоолыг гэрт нь […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
Хүүхдийн хооллох дуршлыг сайжруулах арга
2021 он 07 сар 11
Хүүхэд төрөөд 6 сар орчим болоход хоолны дуршил сэргэж дэргэдэх хүнээ хоол идэхэд нь горьдож харах, түүн рүү тэмүүлэх болно. Энэ үеэс эхлэн хооллох дуршлыг хэрхэн зөв хөгжүүлэх талаар эн тэргүүний мэдэгдэхүүнийг хуваалцъя. Хоолны зөв дуршлыг бүрдүүлж сайн байлгахын тулд юуны түрүүнд чихрийн амтыг мэдрүүлэхгүй байсаар хүүхдийг 6 сартай болонгуут зохих нэмэгдэл хоолонд дасган оруулж, […]
Дэлгэрэнгүй
Ээж, аавуудад
Эрүүл хүүхэд төрүүлэхэд эцгийн эрүүл мэнд ихээхэн нөлөөлнө
2021 он 01 сар 14
Жирэмсэн болох, жирэмсний явцыг амжилттай туулж, хүүхдээ энх амгалан тээж, эрүүл хүүхэд төрүүлэхэд эцгийн эрүүл мэнд ихээхэн ач холбогдолтой. Эцэг хоол унд муутай байх, архи их уух, тамхи татах, эм уух, илүүдэл жинтэй байх зэрэг нь эр бэлгийн эс бий болох болон түүний хөдөлгөөнд муугаар нөлөөлдөг. АНУ-ын Орчны эрүүл мэндийн институтын судалгаагаар эр бэлгийн "эрүүл […]
Дэлгэрэнгүй
Хүүхдийн хооллолт
2-6 настай хүүхдийн хооллолт
2020 он 12 сар 17
-Хүүхдийн зөв хооллолт- Хүүхэд эрүүл саруул өсч бойжихын тулд тогтмол цагт зөв хооллох хэрэгтэй. Ялангуяа 2-6 нас буюу сургуулийн өмнөх насанд нь хүүхдийг зөв, тогтмол цагт хооллож сургах нь ирээдүйн амьдралынх нь хэв маягийг зөв тодорхойлж өгдөг. Хүүхдийн хооллолтод анхаарах хамгийн гол зүйл бол тухайн хүнсний бие махбодын хэрэгцээг хангах витамин аминдэм, эрдэс бодис, уураг, нүүрс ус […]
Дэлгэрэнгүй