0-1 нас хүртэл

image

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн орчинтойгоо харьцаж эхэлдэг бөгөөд өөрийгөө уйлах хэлбэрээр илэрхийлдэг байна. Харин хэл ярианы хөгжил нь аажмаар наснаас хамааран явагддаг ба хүүхдийн онцлогоос шалтгаалан хэлд орох хугацаа нь доор дурдсанаар үл ялиг эрт эсхүл орой байдаг тул эцэг эхчүүд бүү санаа зовоорой.

0-1 насны хүүхдүүд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг талаар товч танилцуулъя.

Нас

Өөрийгөө илэрхийлж юу хийдэг вэ?

1

0-3 сар

Харилцаа холбооны гол хэлбэр бол Уйлах явдал юм. Нярай маань чимээгүй тайван байна. Эсхүл “А” гэх эгшигт авиа гаргана

2

2-3 сар

Хүүхдийн өөрийн хэрэгцээний дагуу уйлах хэлбэр нь өөр өөр байна. Эцэг эхчүүд өлсөөд уйлж байгааг, тавгүйтэн уйлж байгааг ялгаж болохоор болно.

3

3-4 сар

Уйлах тоо урьд өмнөхөөсөө багасна. “Баба”, “Яа яа” гэх мэт гаргах дуу авианы төрөл нэмэгдэнэ.

4

5-6 сар

Эцэг эх нь хүүхэд рүүгээ харж хүүхэдтэйгээ харьцаж байх үед хүүхэд дуугаа өндөр, нам болгон хариу үйлдэл үзүүлнэ.

5

7-12 сар

Харцаараа харьцана. Гарах дуу авианы төрөл ихсэнэ. Таны ярьсныг даган дууриахыг хичээнэ. Машин, морь, баавгай гэх мэт эд зүйлсийн нэршлийг ойлгоно, мэднэ, ялгана.

 

Эх сурвалж: https://www.babycenter.com/

Орчуулагч: К.Аска

X
Нэвтрэх