fbpx

Хүмүүжил

image

Мэдээж магтах нь зөв. Гэхдээ хэр хэмжээнд нь тааруулан урамшуулах хэрэгтэй юм.

Хүүхдийг өчүүхэн зүйл хийсэн ч "мундаг" гэж хэтрүүлэн магтаад байвал хүүхэд магтаалын горьдлогод автдаг. Магтаагүй учраас хийхгүй, хүсэхгүй, хичээхгүй. Ээж аавын хэтрүүлэн магталтын үгийг эргэн тойрноосоо, багшаасаа хүлээнэ.

Хүүхэд өөрийн насанд тохирсон зүйлсийг хийж сурах чадвартай байдаг. 2-3 настай хүүхэд өмдөндөө шээхгүйн тулд санаачилгаараа хөтөвчөө ойртуулж байвал магтах нь зөв. Зураг будахдаа өгөгдсөн дүрснээс илүү гаргалгүй будсан бол сайн байна гэж урамшуул.

Магтах үгээ сайн сонго.

Өгсөн ажлыг өмнөхөөсөө илүү хийсэн бол "Сайжирч байна шүү", үнэхээр их хичээл зүтгэл гаргасан бол "Үнэхээр их хичээлээ", хувцсаа хурааж, эвхдэг болсон бол "эмх, цэгцтэй, нямбай болж байна шүү", хоолоо бүгдийг нь идсэн бол "өнөөдөр ч сайн хоололлоо шүү" гэх мэт.

Юу ч л хийсэн "мундаг" гэж магтах нь хүүхдийг сайхан үг ямагт хүлээдэг муу зуршилд автуулдаг. Цайгаа уусан ч мундаг, хувцсаа өмссөн ч мундаг, шүлэг уншсан ч мундаг... Ийнхүү мундгууд үргэлжилнэ. Тиймээс хүүхдийнхээ хийж буй үйлдлийг нь илүү их анхаар.

Тухайлбал "олон өнгийн цэцэгс, нохой, туулай зурсан" зургаа танд үзүүлэхээр хүүхэд чинь ирлээ. Та "сайхан зурсан байна" гэж хэлээд өнгөрвөл магтаал биш. Харин "хөөх, энэ олон цэцэгсийг өнгөөр ялган будна гэдэг нямбай ажил байна шүү. Надад энэ амьтад таалагдаж байна" гэх зэргээр ярилцвал хүүхдийнхээ хийсэн үйлдлийг анзаарч урамшуулсан магтаал болно. Дахиад зураг зурах сэдэл төрүүлнэ.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх