Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн уу ? Миний охин аймар ичимхий ээж аавынхаа хажууд л үг дуугардаг бусад хүмүүс болон хүүхдүүдтэй огт дуугарахгүй тоглохгүй юм. Яах вэ?

Сайн байна уу ? Юун түрүүнд та хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Эхний ээлжинд бусдын талаар асуух, гадуур хамт явж байхдаа эд зүйл, байшин барилга, явж байгаа машин гэх мэт энгийн зүйлүүдийн талаар хүүхдээсээ асуун сонирхолтой байдлаар яриа эхлүүлэх гээд үзээрэй.

Хэрвээ дээрх зүйлсийн талаар дэлгэрэнгүй ярьж байвал өөр бусад өөрийнх нь сонирхдог зүйл, таалагддаг хүн гэх мэтийг асууж яагаад бусад хүмүүстэй ярьдаггүйг нь тодруулан, хүүхдийнхээ бодлыг мэдэж болох юм.

Зарим тохиолдолд дотогш чиглэсэн бие хүний онцлогтой буюу интроверт хүүхдүүд гадны хүмүүстэй харилцахгүй байх тохиолдол байдаг. Ер нь хүний зан төлөвийн онцлог шинжүүд бага насанд буюу хүүхэд байх үед их тод ажиглагддаг ба насанд хүрэх үед нийгмийн шаардлагаар эсвэл дасан зохицлоор хүний унаган зан төрх улам бүдгэрч алга болдог. Бас нэг шалтгаан нь таны хүүхэд багаасаа нийгмийн харилцаанд бага орсон байж болно. Өөрөөр хэлбэл ээж аав хоёроосоо өөр хүнтэй харилцсан туршлага бага байгаагаас үүдэлтэй байх магадлалтай.

 

profile

Зөвлөх: Б. Энхлэн

ССҮТ-ийн Сэтгэл судлаач

X
Нэвтрэх