3-5 нас

image

Өнөө үед олон эцэг эхчүүд хүүхдүүдээ гоц ухаантай эсэхийг нь ихээр сонирхдог болжээ. Гоц ухааныг таньж мэдэхийн тулд онцгойрох шинж тэмдгүүд байгаа эсэхийг нь сайтар ажиглах хэрэгтэй. Гоц ухаантай 2-4 насны хүүхдүүдийн ямарваа зүйлд үзүүлэх хариу үйлдлүүд доорх хэлбэрээр ажиглагдана.

Үүнд:

  • Хэвийнээс илүү бодит реалист зураг зурдаг эсвэл толгойндоо энгийн математик бодлогуудыг бодож чадна
  • Хэл ярианы авьяастай, үгийн баялаг ихтэй бол төрөлх болон гадаад хэлээр ярьж чадна
  • Хэвийнээс илүү их асуулт асууж шинэ зүйлийг ихэд сонирхож ойлгохыг эрмэлзэнэ
  • Идэвхтэй хөдөлгөөнтэй. Жирийн хүүхдүүд анхаарал төвлөрөх хугацаа багатай байдаг бол гоц ухаантай хүүхдүүд хөдөлгөөнтэй ч удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлж чаддаг.
  • Өргөн хүрээний, хурц, ойлгоход бэрх зүйлийг мөрөөдөх чадвартай байна.
  • Үзсэн, уншсан бүх зүйлээ маш сайн ойлгох чадвартай байх ба түүнийгээ байнга ярьдаг.
  • Компьютер өндөр түвшинд хэрэглэж чадна.
  • Соёл, урлаг, технологи, хөгжим, геометр гэх зэрэгт авьяастай байдаг.

Хүүхдийг 3 наснаас эхлэн гоц ухаантай эсэхийг нь хэмжих тестүүдэд хамруулж болдог.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх