fbpx

Ээж, аавуудад

image

Зурагт ном хүүхдийн анхаарал төвлөрлийг ихээхэн шаардах учраас анхаарал нь сарнихааргүй тайван тухтай орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Зурагт, радио, гар утас зэргээ унтраасан нь дээр. Юуны түрүүнд хүүхэд номын зургийг сайн харахаар байрлалд суух хэрэгтэй. Буйдан, хивс, дэвсгэр дээр зөөлөн юм налж суугаад хүүхдээ хажуудаа суулгах эсвэл өвөр дээрээ авч суувал тохиромжтой.

Хүүхдэд таныг биеэрээ мэдрэх нь түүнд таатай, нөмөр нөөлөгтэй байх болно. Илүү бүтээлчээр хандая гэвэл ном үзэх болгондоо суух газраа гоёмсог алчуураар бүтээх, содон малгай өмсөх зэргээр чимбэл өвөрмөц орчин бүрдэж хүүхдэд илүү хүчтэй сэтгэгдэл төрөх болно.

Эх сурвалж: "Хамтдаа уншъя"

X
Нэвтрэх