fbpx

Ээж, аавуудад

image

Ээжийгээ илүү сайн ойлгохын тулд, эсвэл өөрийгөө ямаршуухан ээж болохыг нарийн мэдмээр байвал од эрхэс танд туслах болно.

ХОНЬ

Хамгийн том "ангаахай"-нуудыг өсгөж хүмүүжүүлэх чадал зөвхөн Хонины ордны ээжүүдэд бий. Тэдний гал махбод дайчин эрэлхэг зан чанарыг нь бий болгодог болоод ч тэр үү, Хонь ээжүүдийн эрч хүч ердөө дуусдаггүй. Тэр хүүхдийнхээ төлөө бүх л зүйлд зоригтой шийдэмгийгээр давшилж чаддаг. Тэд өөрсдөө ч их бие даасан эмэгтэйчүүд учраас хэдэн ч хүүхэдтэй болсон бүгдийг нь амьдралаа аваад явчихаар арчаатай, хоёр хөл дээрээ тогтвортой зогсож чадахаар болгож хүмүүжүүлдэг. Гэвч Хонины ээжүүд өөрийнхөө тэр их эрч хүчийг хүүхдүүддээ огцом уурлаж гаргачихаад байдаг сул талтай.

ҮХЭР

Энгийн, тогтвортой, шийдэмгий зантай Үхрийн ордны ээжүүд хүүхдүүддээ гэр орноо хэрхэн зөв авч явах талаар сайн үлгэр дууриал үзүүлдэг. Мөн хайртай үрсдээ байгалийн сайхныг мэдрүүлэхийг ихээр хүсдэг ба тогтмол агаар салхинд гаргадаг. Энэ нь Газар махбодтой нь ч холбоотой юм. Заримдаа Үхрийн ордны ээжүүдийн "Гадуур явж юм үз" гэж хэлэх нь хүүхдүүдэд нь шийтгэл болдог. Тэд үрсийнхээ төлөө бүхнээ зориулж чаддаг, тэвчээртэй, амьдралын нарийн ширийн асуудлыг задлан шинжлэх чадвартай. Гэвч тэд заримдаа өөрийнхөө гөжүүд зангаар хүүхдүүддээ буруу өгөх тохиолдол байдаг. Үүндээ анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдүүдээ бага зэрэг мяраалаг болгочих гээд байдаг талтай.

ИХЭР

Ихрийн ордны ээжийн хүүхэд потенциал өндөртэй байх нь элбэг. Учир нь Ихэр бол мэдээллийн Буд гаригт захирагддаг аж. Тиймээс Ихрийн ордны ээжүүд хоолны ширээний ард ч хүүхдүүдтэйгээ үргэлж шинэ содон сонирхолтой мэдээллийг хуваалцаж байдаг. Мөн тэдний хүүхдүүд ихэвчлэн яриасаг байдаг. Тэдний нэг давуу тал нь хүүхдийг ямар насандаа ямар сэтгэлзүйтэй байдгийг нь сайн мэддэг учир үүнд нь тохируулж харьцдаг байна. Харин дутагдалтай тал нь хүүхдээ хэтэрхий эрх дураар нь тавьчих гээд байдаг. Тиймээс хааяа ч гэсэн загнаж байхад илүүдэхгvй.

МЭЛХИЙ

Мэлхийн ордны ээжүүд гэр амьтай. Тэдэнд хүүхдүүдээ хамгийн тохь тухтай хамгийн халуун дулаан цэвэрхэн гэрт байлгахыг хүсдэг, мөн аль болох л хүүхдийнхээ дуртай хоолыг хийж өгч байхыг хичээдэг. Хүүхдүүдээ гэрийн ажилд тийм ч их оролцуулдаггүй ба тэдний хувийн амьдрал нь ямар байгааг үргэлж асууж шалгаадаг нь санаа тавьсандаа, хамгаалахыг хүссэндээ гаргадаг зан юм. Тэдэн шиг халамжтай ээжүүд ховор. Гэвч тэдний хүмүүжүүлсэн хүүхэд бага зэрэг аймхай, гэнэн болж төлөвших нь бий. Тиймээс Мэлхийн ээжүүд хүүхдийг юм болгоноос хамгаална хаацайлна гэдэг боломжгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.

АРСЛАН

Арслангийнхан хамгийн "догь" ээжүүд болдог. Учир нь тэдний хүүхэд шиг зан чанар том болсон ч хэвээрээ үлддэг. Тэд өөрсдөө жаахан байхдаа ямар байснаа үргэлж санадаг. Хүүхдэдээ шилдэг төрсөн өдөр, шинэ жилийн баярыг хийж өгч чадна. Харин сайхан баярынхаа гол цөм нь өөрөө байх гэсээр нураачихаж мэдэх л бүсгүйчүүд. Тиймээс хүүхдийнхээ хажууд байхдаа өөрийнхөө амбицыг жаахан дарахгүй бол хүүхэд нь ээжийнхээ сүүдэрт дарагдчих магадлалтай. Бусдаар бол түүнд ямар нэг өө байхгvй.

ОХИН

Ээж байна гэдэг хувийн зохион байгуулалт дээд зэргээр шаардах ажил. Харин Охины ордныхон энэ тал дээр хамгийн гарамгай. Тэд хүүхдийнхээ төдийгүй цаашлаад гэр бүлийнхээ цагийн хуваарь, ажил чөлөөт цагийг сайн зохицуулж чаддаг. Бүх зүйлийг эмх цэгцтэй байр байранд нь байлгах дуртай учраас гэрээ цэмцгэр авч явдаг. Мөн тэд хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээх дуртай учир тэд ямар нэг асуудал гарвал шууд ээждээ найддаг. Гэвч хааяа хүүхдэдээ хүйтэн хөндий сэтгэгдэл төрүүлэх нь энүүхэнд. Халуун дулаан сэтгэгдлийг төрүүлэх юм бол тэд дэлхийн хамгийн сайн ээжүүд болно.

ЖИНЛҮҮР

Тэд гэр бүлдээ тэнцвэрт байдлыг хамгийн их чухалчилдаг. Хүүхдүүддээ ч хүмүүст хэрхэн шударга хандах, яаж сайн найз байх тухай хангалттай сайн ойлгуулж чадна. Эрх тэгш байхын зарчмыг яс баримталдаг учраас хүүхдээ ямар нэг буруу үйл хийхэд нь хэзээ ч хэтрүүлэн загнахгүй. Гэвч хамгийн том эрсдэл нь тэдний хүүхдүүд хэтэрхий эрх дураараа болон хүмүүжиж магадгүй. Хааяа ч гэсэн хүүхдэд хатуу гар хэрэгтэй гэдгийг санаж яваарай.

ХИЛЭНЦ

Хилэнцийн ээжүүд зөн совин сайтай учраас хүүхдэдээ ямар асуудал тулгараад байгааг төвөггүйхэн ойлгож чаддаг. Мөн тэд хүндхэн асуудлын талаар ч хүүхэдтэйгээ ний нуугүй ярилцахаас эмээхгүй учир нь тэд аливаа нууцыг тайлах дуртай. Хэрэв асуудлын учир нэгэнт олдсон бол Хилэнцийнхэн шиг сайн дэмжигч, түшиг тулгуур гэж үгүй. Гэвч тэд хүүхдийнхээ асуудлыг хэтэрхий өөр дээрээ тусгаж авахаас, эсвэл хүүхдйнхээ хувийн амьдралд хэт оролцохоос зайлсхийх хэрэгтэй. Энэ нь гал дээр тос нэмж ч болзошгүй.

НУМ

Нумын ордны ээжүүд хамгийн хөгжилтэй нь .Учир нь тэд хүүхэд нас богинохон гэдгийг, ажил алба хариуцлага гэдэг зүйлийг тэртэй тэргүй нуруун дээрээ үүрэх нь тодорхой гэдгийг сайн мэддэг. Тэд адал явдалд дуртай учир хүүхдүүдээ дагуулж голын эрэг рүү явах, үзмэр үзэх дуртай. Гэр бүлийн уур амьсгалыг яаж өөдрөг гэгээлэг байлгахаа сайн мэддэг ба үргэлж хүүхдүүдээ урамшуулж дэмжиж, өөсрдийнхөө сайн талыг мэдрэхэд нь тусалдаг. Тэд сайн хөгжөөн дэмжигчээс гадна сайн дасгалжуулагч байх ёстой гэдгээ ухамсарлах шаардлагатай. Хүүхдүүдээ хэтэрхий өөгшүүлж болохгүй.

МАТАР

Хүүхдийнхээ төлөө сайн ажилладаг ээж. Нялх багаас нь авахуулаад нөхөрт гарч эхнэр авах хүртэл нь ажил хийж байр сууриа олоход нь тусалдаг. Тэд хүүхдийнхээ эцэг эхийн хурал, зугаалга, субботникийн цаг өдрийг сайн санадаг. Хичээлийнх нь хуваарийг ч гэсэн. Мөн үргэлж одооны түвшнээсээ илүү болохын тулд хичээх ёстой гэдгийг хүүхдэдээ сайн ойлгуулдаг. Тэдний хүүхдүүд хэзээ ч сургууль дээрээ ээжийгээ хүлээж ганцаараа үлдэхгүй. Гэвч тэд ажлынхаа дарамтанд амархан ордог учир хүүхдэдээ тусгай цаг гаргаж чаддаггүй.

ХУМХ

Тэд албархаг байдалд дургүй. Чөлөөтэй уян хатан ажил хийхийг эрмэлздэг. Хүүхдүүдээ ч хэт дарамттай сургуульд сургах дургүй. Тэд төрөлхийн бие даасан хүмүүс учир хүүхдэдээ эргэн тойрныхондоо төвөг учруулахгүй өөсрдийгөө авч явах талаар сайн ойлгуулдаг. Хумхынхан хүүхдүүдээ өөрсдийнхөө дуртай стилийг хөөж, үсээ ягаанаар будан, рок хөгжим сонсохыг зөвшөөрнө. Гэхдээ л хүүхдүүдэд нь ээжтэйгээ ний нуугүй ярилцахад хүндрэлтэй санагддаг. Тиймээс хүүхэдтэйгээ илүү ойр дотно байхыг, тэднийг үл ойшоодоггүй гэдгээ харуулах нь чухал.

ЗАГАС

Загасны ордны ээжүүд хүүхдүүдээ урлагийн хүн болгон өсгөх магадлал өндөртэй. Тэд хүүхдүүдээ өөрсдийгөө бүрэн төгс, сайн илэрхийлж байгааг харвал хамгийн ихээр баярладаг. Хүүхдийнхээ сайн хийж чаддаг зүйлд нь тус дэмж болж, ямарваа нэг чадвараа илүү хөгжүүлэхэд нь дэмжлэг болдог. Учир нь тэд хамгийн мөрөөдөмтгий ээжүүд. Хүүхдийнхээ төсөөллийн ертөнцөөр хамтдаа аялах дуртай. Нинжин сэтгэлтэй болохоор хүүхдэдээ аядуу зөөлөн хандаж, хайр энэрэлийг мэдрүүлдэг. Гэвч тэр мөрөөдлүүдээ хэрхэн бодит амьдрал дээр хэрэгжүүлэх талаар ойлгуулахыг хичээгээрэй.

X
Нэвтрэх