Хүмүүжил

image

Монголчууд хүүхэд, хүнийг битгий хэл бага насны малтай зөөлөн харьцаж, даага тормоо сургаад ажнай хурдан хүлэг, атан сайхан тэмээ болгодог арга эвтэй ард түмэн. Өөрийн төдийгүй өрөөлийн бяцхан үрд гар хүрэхгүй байх хамгийн чухал шалтгаануудыг дурьдвал:

  1. Бие махбодын шийтгэл нь хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг.
  2. Эцэг эх хүүхдийн хоорондох итгэлцлийг үгүй хийдэг.
  3. Байнга зодуулж, алгадуулж, чимхүүлдэг хүүхэд хүчирхийлэгч болох магадлал ихтэй.
  4. Хүүхэд аймхай, хулчгар, зориггүй, гөлөлзүүр, гэхдээ муу аргатай болдог.
  5. Муу зүйлээ нууж, алдаа гэмийг сүүлдээ юман чинээ тоохгүй.
  6. Худал хэлж, амиа аргацааж, бурууг бусад руу чихэж сурдаг.
  7. Эцэг эхчүүд, насанд хүрэгчид өөрсдөө хүмүүжлийн зөв арга барил сонгох чадваргүй болдог.
  8. Хүний сайн тал, зөв үйлийг олж харах, эерэг үнэлгээ өгөх чадваргүй, дээрэлхүү, өөрийгөө өмөөрөмтгий болдог.
  9. Хүнтэй эерэг харилцах зан суртахуун эзэмшдэгггүй тул сайхан дурсамж үлдэх нь ховор.
  10. Хүн хүнээ хайрлах, хүндэтгэх дадал чадварт суралцдаггүй, хариуцлагагүй, халамжгүй хүн болох үндэс тавигдана.

Эх сурвалж: Аав, ээжийн ном

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх