fbpx

Мэдээ, мэдээлэл

image

-Цалингийн шинэчлэл-

Засгийн газрын хуралдаанаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр тогтсон. Салбарын хэмжээнд нийт дүнгээр 74 911 хүн цалингийн өсөлтөд хамрагдлаа.

Энэ салбарт ажиллагсдын нийт цалин хөлс НДШ-ийн хамт 698 тэрбум төгрөг. Цалинг нэмснээр 724 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

Салбарын бусад төрийн албан хаагчдын цалин хөлсийг ч ирэх сарын 1-нээс 8 хувиар нэмнэ.

Бага ангийн багш, цэцэрлэгийн багш, соёл урлагийн салбарын ажилтны албан тушаалын зэрэглэлийг ахиулсан. Ахиулсан дүнгээс ирэх сарын 1-нээс 8 хувь нэмэгдүүлнэ.

Нийт бага ангийн багш 9200, цэцэрлэгийн үндсэн багш 6600 бий.

Тэдний албан тушаалын зэрэглэлийг нэг шатлалаар ахиулахад үндсэн цалин 45.8 мянган төгрөгөөр, нэмэгдсэн дүнг дахин 8 хувь өсгөхөд үндсэн цалин хөлс нийт 12.3 хувиар нэмэгдэж, бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 618 мянган төгрөг болж өслөө. Улсын төсвийн зарлагад нэмэгдэх дүн нь 2.5 тэрбум төгрөг.

Соёл урлагийн салбарын 3957 хүний дундаж үндсэн цалин 8-30 хүртэл хувиар нэмэгдэнэ. Нэг ажилтны цалин дунжаар 651 мянган төгрөг болж өслөө. Ингэснээр улсын төсөвт нэмэгдэх нийт дүн 2.9 тэрбум төгрөг байна.

Салбарын бусад төрийн албан хаагчдын цалин хөлсийг ч ирэх сарын 1-нээс 8 хувиар нэмснээр улсын төсөвт нэмэгдэх дүн нь 19.6 тэрбум төгрөгт тус тус хүрлээ гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

Дашрамд хэлэхэд ҮСХ-ны хийсэн тооцооллоор манай улсын нийт ажиллагсдын дундаж цалин энэ оны эхэнд 998 мянгад хүрсэн юм.

1. Дундаж цалингийн өсөлт | 1 фото

Сэтгүүлч Б.Чимэг
X
Нэвтрэх