fbpx

Хүмүүжил

image

Хүүхдээ тусч, эелдэг, биеэ зөв авч явдаг, бусдад хүндэтгэлтэй, зөв шийдвэр гаргадаг, шударга, итгэл даахуйц, тайван амгалан /хүчирхийлэл хэрэглэдэггүй/, сайн аав/ээж байгаасай гэх хүсэл бол эцэг эх таны ХОЛЫН ЗОРИЛГО юм. Гэтэл энэ нь өдөр тутмын үйл явцтай зөрчилддөг.

Тухайлбал хүүхэд тань сургуульдаа явахаар бэлтгэж байхад цаг их давчуу байлаа гэж бодъё. Хүүхдэд тань амжуулах зүйлс олон бий. Яг энэ үед таны хувьд хүүхдээ сургуульд хүргэж өгөөд, өөрөө ажилдаа хоцрохгүй очих нь чухал. Та бухимдаж эхэлнэ. Харин хүүхэд тань удаан хөдөлж, өөр зүйлд сатаарна. Хүүхдээ хурдан хөдөлгөхийн тулд түүн рүү хашхичин зандчиж, бүр цохиод авч ч мэднэ. Энэ үед та ойрын зорилтдоо гол анхаарлаа хандуулаад байна.

ХОЛЫН БОЛОН ОЙРЫН ЗОРИЛГОО ХЭРХЭН ЗЭРЭГ БИЕЛҮҮЛЭХ ВЭ?

Хүүхдээ хүмүүжүүлэх үед тулгарч буй бэрхшээл саадыг холын зорилгод хүрэх боломж, бололцоо хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Бухимдах, урам хугарах нь таны хувьд хүүхдэдээ ямар нэгэн маш чухал зүйл буюу яг одоо гутлаа өмсөхөөс илүү хэрэгтэй зүйлийг яаралтай зааж сургах хэрэгцээ гарч буйг илэрхийлсэн дохио юм.

Өөрөөр хэлбэл та хүүхдэдээ:

  • Бухимдлаа даван туулах,
  • Бусадтай хүндэтгэлтэй харилцах,
  • Зөрчлийг шийдэхдээ аливаа хүндрэлтэй асуудлыг зохицуулах,
  • Бусад хүмүүс юу мэдэрч байгааг бодолцох,
  • Бусад хүмүүсийг бие махбод, сэтгэл санааны хувьд хохироохгүйгээр өөрийн зорилгод хэрхэн хүрэхийг зааж сургах боломжтой болж байна.

Урам тань хугарч, уур тань хүрэх мөч бүхэн танд хүүхдэдээ бодит үлгэр дуурайл болох боломжийг олгодог. Энэ үеийг амжилттай даван туулснаараа та хүүхдэдээ уур бухимдалтайгаа хэрхэн тэмцэж, давж гарч болдгийг жинхэнэ ёсоор нь харуулж чадна.

ҮҮНИЙГ АМЬДРАЛД ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

Зөвхөн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг оновчтой хэрэглэх замаар л шийдэх болно.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх