6 нас

image

Сургуулийн өмнөх буюу 4-6 нас гэдэг бол хүүхдийн цаашдын хөгжлийг тодорхойлдог чухал үе. Хүүхэд өөрийнхөө бие даах чадварыг аль хэдийнэ мэдэрсэн, үүнийгээ хэрэгжүүлэх гэж ихээхэн зүтгэдэг нас.

4-7 НАСАНД ГОЛЛОХ ТОГЛООМУУД
Эвлүүлдэг тоглоом. Төрөл бүрийн байгууламж барих нь сургуулийн өмнөх насны хүүхдэд маш чухал үйл ажиллагаа байдаг. Ийм тоглоомны тусламжтайгаар хүүхдийн ургуулан бодох чадвар дээд зэргээр хөгжих боломжтойгоос гадна маш олон зүйлийг хүүхэд тань судлах, турших, ойлгож авах ач холбогдолтой.

Барилгын иж бүрдэл. Гарт нэн тааламжтай мэдрэмж өгөхүйц модон иж бүрдлээр бүхэл бүтэн үлгэрийн хот барих боломжтой. Үүгээр тоглоход хүүхдийн анхаарал болон логик сэтгэлгээ хөгжихөд их нэмэр болох нь дамжиггүй. Ганцаараа ч тоглож болно, хоёулаа ч тоглож болно. Тоглосныхоо дараа бүх иж бүрдлээ хайрцаганд нь буцааж хийх нь бас нэгэн зөв хүмүүжлийн чухал момент болно. Хамтын тоглоомны иж бүрдэл нь хүүхдийг бусадтай харьцах харьцаанд сургах, шийдвэр гаргах, нэгэндээ бууж өгөх, хамтын үйлдэл хийх гэх мэт олон чухал зүйлд сургадаг ач холбогдолтой.

Дүрт тоглоомууд. Үүнд хүн ба амьтны дүртэй бүхий л тоглоом орно. Хүүхэд ийм тоглоомтойгоо, яг л амьд амьтантай харьцаж байгаа мэт ярьдаг. Өөрийнхөө амьдралд олж авсан туршлага болон харсан мэдсэн зүйлээ тоглоомон дээрээ хэрэгжүүлэн бэхжүүлдэг. Энэхүү халамж шаардсан амьтантай тоглоомууд нь хүүхдийн энэрэн хайрлах сэтгэлийг төрүүлэх нь дамжиггүй.

Эвлүүлдэг тоглоом /пазл/. Орон зайн сэтгэхүйг хөгжүүлнэ. Өмнөө тавигдсан зорилгыг үечлэн хувааж хэрэгжүүлэх сургалт болохоос гадна, анхаарал төвлөрөлт, нэг юмыг удаан хугацаагаар нухан, тогтон суух зэрэгт сургана.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх