fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Ой 7 сартай охин минь уйлж унждаггүй, баргийн уурладаггүй байсан чинь сүүлийн үед учир нь олдохгүй орилж уйлаад, гэдийж савж зөрөөд уурлаж цохиод байдаг боллоо. Загнаж үзээд, аргадаж үзээд эрхлүүлээд нэг л ааш нь өөрчлөгдөөд байх юм. Яаж харьцаж, ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?

Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе.
Хүүхдээ яг ямар үед яагаад уйлаад эсвэл уурлаад байна вэ? гэдгийг сайн анхаараарай. Ихэвчлэн 2, 3 насны үед хүүхдийн ааш өөрчлөгдөж уйлж уурладаг болох, өөрт нь таалагдахгүй бол гэдийж унаж хөл гараа савчиж уйлдаг болох шинж ажиглагддаг ба гурван насны тантрум гэж нэрлэдэг.

Энэ нь нэг талаас хэвийн хөгжлийн үе шат ч хэрэв эцэг эх нь жирэмсэн байх үе болон төрсөн цагаас хангалттай анхаарал хандуулж зөв харилцаж байсан бол ийм шинж илрэхгүй ч байж болдог.

Тантрум шинж тэмдгүүд аяандаа арилж алга болдог, хүүхэд бүрээс хамаарч харилцан адилгүй хугацаанд үргэлжлэх хандлагатай. Тиймээс тэвчээртэй байж энэ үеийг аль болох эвтэйхнээр даван гараарай. Нөгөө талаас хүүхэд уйлж ааш нь өөрчлөгдөж байгаа нь стресстэй байгаагийн шинж, тиймээс та хүүхдээ хэр их гадаа салхилуулж цэвэр агаарт гаргадаг вэ?

Ямар төрлийн хоол хүнс өгдөг вэ, органик хүнс өгдөг үү? Гэр бүлийн уур амьсгал ихэвчлэн ямар байдаг вэ? Хэрвээ та ажил хийж хүүхдээ хэн нэгэнд харуулдаг бол хэнээр харуулдаг вэ, тэр хүн хэр сайн асардаг вэ? гэхчилэн олон асуултад хариулж үзэх хэрэгтэй. Мөн хүүхдийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Магад өөрөө илэрхийлж чадахгүй биеийн зовиур байж магад.

profile

Зөвлөх: Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг /Сэтгэл Судлалын Үндэсний Төв/

Сэтгэл судлалын магистр, МУИС-ШУС-НУС Тайваны Дон Хуа Их Сургууль

X
Нэвтрэх