fbpx

Боловсрол

image

4-5 насныхан тоглох явцдаа юу хийж чаддаг байх ёстойг мэдэж авдаг. Энэ насан дээр хүүхдүүд гүйж, харайж, бөмбөг шидэж, өшиглөж, авирч, савлуур дээр тоглож чаддаг болсон байна.

Үүнээс гадна

  • Нэг хөлөн дээрээ 9-өөс дээш секунд зогсдог болно.
  • Бусдын тусламжгүйгээр шатаар дээш гарч, бууна.
  • Хойшоо ухарч төвөггүй алхана.
  • 3-дугуйтаа жийж ганцаараа явна.
  • Гурвалжин, дугуй, дөрвөлжин гэх мэт дүрсүүдийг дуурайлган зурна.
  • Хүнийг биетэй нь зурна.
  • 10 болон түүнээс дээш тооны эвлүүлдэг тоглоомыг өрж тоглоно.
  • Халбага сэрээ хэрэглэнэ.
  • Хувцсаа өмсөх тайлах, шүдээ өөрөө угаах зэрэг өөрийн хэрэгцээгээ бусдын тусламжийг авалгүй гүйцэтгэнэ.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх