0-1 нас хүртэл

image

Таны хүү, охин 1 хүртэлх настайдаа аливаа үйлдэл нь замбараагүй, ойлгомжгүй мэт байснаа улмаар нарийсч эмх цэгцтэй, зорилготой болж хөгждөг.

Ялангуяа,

  • 6 хүртэлх сартайдаа суниах, гараа савчих, атгах, базах, зулгаах, тийчлэх, цогих, өнхрөх зэрэг үйлдлийг;
  • 7-10 сартайдаа мөлхөх үйлдлийг;
  • 10-12 сартайдаа юм түшиж зогсох, алхах үйлдлийг хийх чадвартай болж, эдгээр үйлдэл нь тухайн насанд дадал болно.
  • 11 сартайгаасаа орчин тойрныхоо хүрч чадах зүйлээ сонирхохоо больж, харин өөрөө хүрэхгүй байгаа зүйл рүү тэмүүлж, авирах сэдэлтэй болдог. Хүү, охин тань авирч эхэлснээр орон зайн төсөөлөл, ойлголттой болно. Мөн эд зүйлс, тоглоом зэргийг чирэх зэргээр үйлдэл нь нарийсна.

Түүнчлэн,

  • Таны хүү, охин 3 сартайдаа эд юмсыг барьж базахыг хичээх,
  • 4 сартайдаа нэг гараараа атгаж авах,
  • 5-6 сартайдаа нэг гараас нөгөө гартаа шилжүүлэх,
  • 7 сартайдаа тоглоомоо сэгсчих, цохих, тавих зэрэг үйлдэл хийнэ.
  • 10 сартайдаа жижиг зүйлсийг 2 хуруугаараа чимхэж авах, гарт нь багтах том хэмжээтэй эд юмсыг атгаж авах зэрэг чадвартай болно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх