Томуу, томуу төст

image

Амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүүхдэд:

  • Ханиалгах
  • Халуурах
  • Нус гоожих
  • Тайван бус болох
  • Хоолонд дургүйцэх
  • Заримдаа амьсгаадах
  • Цээж шуугих зэрэг шинжүүд илэрдэг ба үүнийг ханиад шуухинаа гэж үздэг.

Дээрх шинжээс гадна амьсгал олшрох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж ажиглагдвал уушгины хатгалгаа юм. Хатгалгаа нь хүүхдийн нас, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өвөрмөцөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад үзүүлээрэй.

Хүүхдийн амьсгалын тоо 1 минутанд хэвийнхээс олон болохыг амьсгал олшрох гэнэ.

Үүнд:

  • 2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон
  • 2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
  • 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно

Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ.

  • Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг 1 минутын турш тоолоорой. Унтаж байвал бүр сайн.
  • Секундын зүүтэй эсвэл электрон цаг ашиглана.
  • Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж, амьсгал авахад хэвлий төмбийж, гаргах үед хонхойх ба үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаараарай.

Анхаар: Хатгалгаа өвчний шинж илэрвэл эмчид яаралтай хандаарай

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх