Хүнсний бүтээгдэхүүн

image

-Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног-

Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвлийн хахир хүйтний улиралд мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байжээ.

Сүү цагаан идээ нь шимт тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм.

Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны бохирдолт, архидалт, стресс, хүмүүсийн буруу хооллолт, антибиотикийн замбараагүй хэрэглээтэй холбоотой хоол боловсруулах замын хэвийн бичил биетнүүдийн хэмжээ буурч гэдэсний микрофлорын тэнцвэр алдагдаж байна.

Сүүн хүчлийн болон бусад пробиотик бактериуд нь хүчиллэг орчин үүсгэх замаар хортой нэгдэл, бодис, өвчин үүсгэгч бичил биетний үржил, өсөлтийг дарангуйлж гэдэсний микрофлорын тэнцвэрийг хангадаг. Иймээс байгалийн эм болсон пробиотик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн эрүүл мэндээ хамгаалан хэвшицгээе. Пробиотик гэдэг нь бие махбодын эрүүл мэндийг дэмждэг, бичил биетнийг хэлдэг.

Бифидобактер нь түгээмэл хэрэглэгддэг пробиотикийн нэг. Бифидобактер агуулсан бүтээгдэхүүнд исэг идээ, ундаа, аарц, бяслаг, цөцгийн тос, зөөхий, хүүхдийн зориулалттай хатаасан сүүн бүтээгдэхүүнүүд ордог.

БИФИДОБАКТЕР ХҮНИЙ БИЕД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

- Дархлалыг сайжруулж, нянгийн гаралтай өвчнүүдийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлнэ.

- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

- Хүний биед үл орлох шимт бодис, аминдэм (B1, B2 ,B6 ,K) амин хүчил (валин, триптофан) нийлэгжүүлнэ, саармагжуулна.

- Органик хүчил, бактериосин (bifidin) ялгаруулж улмаар өвчин үүсгэгч бактерийн ( E.coli, Shigella, Candida) үржлийг дарангуйлна.

- Дисбактериозоос урьдчилан сэргийлнэ.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

X
Нэвтрэх