Хүүхдийн хооллолт

image

Уураг. Уураг хүүхдийн амьдралын үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Бүх эрхтэн эд эсийг бүрдүүлж, өсгөж том болгон, бие махбод дахь шингэний найрлагад орж нөхөн төлжүүлэх, шинэ эд эс үүсгэх, гормон, фермент, өвчний эсрэг бие, бусад биологийн чухал нэгдлүүд үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэхээс гадна бие махбодын үндсэн үйл ажиллагааг зохицуулагч илчлэгийг үүсгэхэд оролцоно. Бага насны хүүхдэд уураг өчүүхэн хэмжээгээр дутахад л өсөлт, жин нэмэгдэлт нь удааширч, яс бүрэлдэлт, сэтгэхүйн хөгжил хоцорч уураг илчлэг дутал, рахит, цус багадалтад өртөнө. Өвчилбөл ужиг явцтай болох, хүндрэх нь их болдог. Уураг нь ногоо, жимс, жимсгэнэ, будаа, гурил, талханд байдаг.

Өөх, тос. Тос нь уурагтай адил эд эсийг бий болгох, нөхөх материал болдог. Тос, уураг, аминдэм, эрдсийн бодисыг биед ашиглагдахад туслахаас гадна хүүхдийн өсөлтөд чухал ач холбогдолтой А, Д, Е, К аминдэмүүдийг агуулж байдаг. Тосыг амьтны болон ургамлын гаралтай гэж 2 хуваадаг. Эхийн сүү нялх хүүхдэд шаардлагатай ханаагүй тосоор баялаг байдаг. Ялангуяа Омега-3-р баялаг. Өөх тос илүүдвэл хуримтлагдаж, арьсан дор нөөцлөгдөн таргална. Дутагдвал хүүхдийн өсөлт хөгжил хоцорч, биеийн эсэргүүцэл суларч арьс салстын өвчинд өртдөг.

Нүүрс ус. Нүүрс ус нь уураг, тосны нэг адил эрхтэн эд эсийн бүтцэд орж бодисын солилцоонд идэвхтэй оролцон уураг, тос биед шингэхэд оролцдог. Нүүрс ус нэг сахар, хоёр сахар, олон сахар гэсэн 3 төрөл байна. Нэг сахарт үзэм, жимс, зөгийн бал, сүүнд байдаг сахар, хоёр сахарт хүрэн манжингийн сахар, сүүний, соёолжны сахар орно. Олон сахарт цардуул, гликоген, декстрин, эслэг, пектины бодис ордог. Энгийн буюу нэг ба хоёр сахар нь чихэр амттай, усанд амархан уусч биед амархан шингэдэг. Олон сахар нь ногоо, жимсэнд байдаг ба шингэц удаан ч биед чухал үүрэгтэй.

Нүүрс ус дутахад хүүхдийн хоол боловсруулалт муудаж бусад бодис биед шингэх үйл ажиллагаа алдагдана. Хэрэв хүүхдийн хоолонд нүүрс ус удаан хугацаагаар дутвал дутсан илчлэгийг нөөц тос, цаашид нийт тос, эдийн уургаар нөхсөнөөс хүүхэд тос, уургаар дутан биеийн жингээ алдан тураалд ордог. Нүүрс ус нь сахар, гурил, талх, чихэрлэг бүтээхүүн, боов, ногоо, жимсэнд агуулагдана.

ХООЛ ХҮНСЭЭР АВБАЛ ЗОХИХ ИЛЧЛЭГ, ҮНДСЭН ШИМТ БОДИС, ЭСЛЭГИЙН ХОНОГИЙН ХЭРЭГЦЭЭ

Тайлбар:

  • Уураг, өөх тос, нүүрс усны хоногийн хэрэгцээ нь "аюулгүйн хэмжээ" буюу бие махбодын хэрэгцээний дээд хязгаараар тогтоогдсон. 
  • * - Эдгээр нь "Зохистой хэрэглээ" -ээр тогтоогдсон хэрэгцээ. Шим тэжээлт бодисуудын "Зохистой хэрэглээ" гэдэг нь тухайн бодисын дутал илрээгүй харьцангуй эрүүл хүн амын хоногийн дундаж хэрэглээнд үндэслэн тогтоосон хэрэгцээ юм.

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх