Хүүхдийн хооллолт

image

Аминдэм хүүхдийн бие махбодын эрхтэн тогтолцооны болон эд эсийн хэвийн үйл ажиллагааг хангах, бодисын солилцоог идэвхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Аминдэмийг усанд уусдаг, тосонд уусдаг гэж ангилдаг.

С аминдэм. С аминдэм нь стресс нян эсэргүүцэх, гадна орчинд дасан зохицох чадварыг сайжруулах ба биеийн дулаан нэмэгдэхэд зарцуулалт нь нэмэгддэг. Төмрийн шимэгдэлтэд нөлөөлж, төмөр дутлын цус багадалт үүсэхээс сэргийлэх учраас төмрийн дуталд өртөмтгий хүүхдэд С аминдэм өгөх нь чухал үр дүнтэй. Мөн биеийн эсэргүүцэл суларч, нянгийн халдвар амархан авдаг. С аминдэмийн дутал хаврын улиралд голчлон тохиолдоно.

В аминдэм. Тэжээлийн бодисуудаас илч ялгарах үйл ажиллагааг В бүлгийн аминдэмүүд идэвхжүүлдэг. Хүүхэд өвдөөгүй эрүүл үед гэдсэнд байдаг өвчин үүсгэдэггүй нянгууд В бүлгийн аминдэмийг үүсгэж байдаг. В аминдэмүүд мах, шувуу, загас, гахaйн мах, өндөг, самар, талх, үр тариа, ногоо, цагаан будаанд их хэмжээтэй байдаг.

Д аминдэм. Д аминдэм нь далайн зарим загасны элэг, дотор өөх, түрс болон тахианы өндөгний шард цэврээр агуулагдах бөгөөд Д аминдэмээр баяжуулсан сүү, ургамлын тос, маргарин зэрэг нь Д аминдэмийн эх үүсвэр болдог. Д аминдэм нь нарны гэрлийн хэт ягаан туяаны нөлөөгөөр хүүхдийн арьсанд үүсдэг. Д аминдэм нь А аминдэм, кальци болон фосфорын шингэцийг түргэсгэж, шүдийг бэхжүүлэх ба хүүхдийн биед кальци дутахаас хамгаалж ясыг бэхжүүлнэ.

А аминдэм. А аминдэм нь хүүхдийн биеийн эсэргүүцлийг сайжруулах, өсөлт хөгжлийг дэмжих ач холбогдолтой. Хүүхдийн биед өөрөө бий болдоггүй тул хүнс, хоолоор авч байх шаардлагатай. Хүнсний бүтээгдэхүүн дэх А аминдэм нь (ретинол) амьтны гаралтай өөх тосонд агуулагддаг. А аминдэм нь элэг, түүхий сүү, цөцгийн тос, өндөгний шар зэрэгт их хэмжээтэй агуулагддаг ба каротин нь бууцай, чихэрлэг төмс, улаан шар хулуу, шар лууван зэрэгт их хэмжээтэй байдаг.

ХОНОГИЙН ХООЛ ХҮНСЭЭР АВБАЛ ЗОХИХ АМИНДЭМИЙН ХЭРЭГЦЭЭ

Тайлбар: 

  • а - Хүнсэн дэх А аминдэмийн хэмжээг илэрхийлэх нэгж нь RE - ретинол эквалент. 1 ретинол эквалент = 1мкг ретинол, 6мкг β каротинтай тэнцэнэ. 1 ретинол эквалент = 5 ОУН
  • в - Хүнсэн дэх Д аминдэмийн хэмжээг илэрхийлэх нэгж нь микрограмм. 1 микрограмм Д аминдэм нь 40 ОУН Д аминдэмтэй тэнцэнэ. 10 микрогармм Д аминдэм нь 400 нэгж Д аминдэмтэй тэнцэнэ.
  • с - Хүнсэн дэх Е аминдэмийн хэмжээг илэрхийлэх нэгж нь α-ТЭ - альфа -токоферол эквалент. 1 α-ТЭ = 1 мг буюу 1,5 ОУН Е аминдэмтэй тэнцэнэ.
  • * - энэ нь "зөвлөмж хэмжээ" -гээр тогтоогдсон хэрэгцээ. Шим тэжээлт бодисын "зөвлөмж хэмжээ" нь харьцангуй эрүүл хүн амын ихэнх хэсгийн (97-98%) бие махбодын хэрэгцээг хангах хэмжээ юм.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх