Хүнсний бүтээгдэхүүн

Тос 1770С - 2110С  хэм хүртэл халдаг.

Бидний хүнсэндээ зонхилон хэрэглэдэг НАРАНЦЭЦЭГ, ЭРДЭНЭШИШИЙН тоснууд нь шарж хуурах буюу дулааны өндөр хэмд тэсвэр муутай байдаг. Ургамлын тосыг өндөр хэмд халаах, олон удаа ашиглахад чөлөөт тосон хүчил, фитохимийн бодисуудын задрал явагдаж, бүтэц нь өөрчлөгддөг. Ингэснээр хавдар, зүрх судас, сэтгэцийн өвчин үүсэхэд хүргэдэг хорт бодис болох альдегидууд их хэмжээгээр үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.

УРГАМЛЫН ЦЭВЭРШҮҮЛСЭН УРГАМЛЫН ТОС
Манай улсад худалдаалагддаг ургамлын тосны ихэнхи нь цэвэршүүлсэн тоснууд байна. Тосны шошгон дээрх рафинированое, refined, extra light гэсэн бичилтүүд нь цэвэршүүлсэн тос гэдгийг илтгэнэ. Эдгээр тоснууд нь боловсруулалтын явцад эрүүл мэндэд ашигтай бодисуудаа алдсан байдаг.

Харин цэвэршүүлсэн тос нь цэвэршүүлээгүй тостой харьцуулахад дулааны нөлөөнд тэсвэртэй.

Ямар ч ургамлын тосыг дахин халаахад хорт бодис үүсдэг
Олив, рапсын тос нь дулааны хэмд тэсвэртэй. Гэвч эдгээр тосыг олон дахин /2-3 удаа/ ашиглахад транс тос болох, бусад хорт бодисууд үүсдэг.

УРГАМЛЫН ЦЭВЭРШҮҮЛЭЭГҮЙ УРГАМЛЫН ТОС
Эдгээр тоснуудын шошгон дээр нефинированое, unrefined, extra virgin гэж бичсэн байдаг. Эдгээр тос нь тосонд уусдаг аминдэм, эрүүл мэндэд ашигтай тосон хүчлээр баялаг бөгөөд хүйтнээр нь хэрэглэхэд тохиромжтой. Тухайлбал нэг ханаагүй тосон хүчлүүд цусан дахь муу холестерины хэмжээг бууруулах, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх гэх мэт ач холбогдолтой.

Иймд цэвэршүүлээгүй тосыг салат, зууш амтлах байдлаар хүйтнээр нь хэрэглэж заншаарай.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

X
Нэвтрэх