3-5 нас

image

-4-5  настай хүүхдийн хөгжил-

4-5 насандаа ихэнх хүүхдүүд биеэ дааж, өөрийгөө хянаж, бүтээлч байхыг сурдаг. Тэд тоглоомоороо илүү удаан хугацааны турш тоглож, шинэ бүхнийг турших хүсэл эрмэлзэлтэй, сэтгэл санааныхаа байдлыг илэрхийлэхдээ илүү сайн болдог.

Одоо хүүхэдтэйгээ харилцан яриа өрнүүлэхэд илүү таатай болсон байна. Таны хүүхдийн бодож санах зүйлс нь нэмэгдэхийн хэрээр үгсийн сан нь ч мөн баяжина. Энгийн асуултад төвөггүй хариулахаас гадна логикийн хувьд зөв дэс дараалалтай хариулна. Түүнчлэн сэтгэл хөдлөлөө бусдад илүү ойлгомжтойгоор илэрхийлж чаддаг болно.

Энэ насан дээрээ хүүхдүүд дуу дуулах, шүлэг унших, үг зохиох дуртай байдаг. Тэд нэгэн зэрэг эрч хүчтэй, марзан, дэггүй, эгдүүтэй байдаг.

4-5 НАСТАНГУУД

  • Илүү дэлгэрэнгүй, урт өгүүлбэрээр цэвэрхэн ярина.
  • 10 буюу түүнээс их зүйлийг тоолж чадна.
  • Багадаа 4 өнгө, 3 дүрсийг зөв ялгаж, нэрлэж чадна.
  • Зарим үсэгнүүдийг таньж, нэрээ бичиж чадна.
  • Цаг хугацааны ойлголтууд, өдөр тутмын үйл явцын дэс дарааллыг сайн ойлгодог. Жишээ нь өглөөний хоолыг өглөө, үдийн хоолыг өдөр иддэг гэх зэргийг.
  • Юманд анхаарлаа төвлөрүүлэх чадвартай болно.
  • “Номоо хураагаад, шүдээ угаагаад, орондоо ор” гэх мэт 3 үйлдэлт зааврыг биелүүлнэ.
  • Байнга хардаг үгнүүдээ нүдэлж, тогтоож авах чадвартай болно.
  • Зааж өгсөн тохиолдолд гэрийн хаяг, утасны дугаар зэргийг цээжилж чадна.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх