fbpx

Хүүхдийн хооллолт

image

Амны хөндийн хоол боловсруулалтыг сайжруулах нь ходоод гэдсэнд хоол дутуу боловсрохоос сэргийлэх хамгийн гол арга мөн. Үүнийг хүүхдэд бага наснаас нь бүрдүүлэхийн тулд доорх хэдэн зөвлөгөөг биелүүлэх нь чухал. Үүнд:

БУЛЧИНГИЙН ИЛЛЭГ

Уруулын доод, дээд хэсэгт 12 сартайгаас эхлэн дээш, доош, баруун, зүүн тийш иллэг хийх. 1 хэсэгт хийх иллэг 7-10 удаа хийгдэнэ. Энэ дасгал зажлахад эрүүг хүчтэй, нүүрийг тэнцвэртэй болгох ач холбогдолтой.

ХЭЛНИЙ ДАСГАЛ

Амаа ангайх, жимийх дасгал, хэлээ гадагш гаргах буцааж оруулах дасгал тус бүр 5-6 удаа, хэлээ гарган дээш, доош, баруун, зүүн тийш болгох дасгалыг эх эцэг өөрсдөө хийнгээ хүүхдээрээ хийлгэнэ. Хэл хоол зажлан идэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

ЗӨВ СУУЖ ИДЭХ

2 хөл нь газарт хүрсэн, сандал дээр цэх шулуун сууж идэх нь зажлан идэх болон зөв хооллох, хүүхдийн бие галбирын хөгжилд чухал ач холбогдолтой.

ШҮЛС ЯЛГАРУУЛАХАД АНХААРАХ

Шүлс ялгарснаар амны хөндийд хоол эхний боловсруулалтад ордог. Сайн зажлахад шүлс сайн ялгарна. Үүний тулд шүд эрүүл байх хэрэгтэй. Шүлс сайн ялгаруулахын тулд хүүхдийн хоолны дуршил сайн байх хэрэгтэй.

Мөн хүүхдийн шүдийг арчлах, зажлан идэхэд онцгой анхаараарай.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх