Хүүхдийн хооллолт

image

Хүүхдийг анх хоолонд хэт эрт оруулснаар дараах эрсдэлүүдийг дагуулна.

  • Хүүхэд хөхөх эхийн сүүний хэмжээг багасгаснаар хүүхдийн хоолны тэжээллэг чанар багасна.
  • Хүүхдэд бага сартай үедээ өтгөвтөр хоол идэж чадахгүй тул тэжээллэг багатай шингэн хоол өгөх хэрэгтэй болох тул хоолны тэжээллэг чанар багасна.
  • Эхийн сүүнээс авах өвчнөөс хамгаалах олон бодисыг авч чадахгүйд хүрсний улмаас хүүхэд өвчлөх эрсдэл ихтэй болно.
  • Нэмэгдэл хоол эхийн сүү шиг цэвэр ариун байж хялбар шингэхгүй тул суулгалт өвчинд өртөх магадлалтай.
  • Нэмэгдэл хоолонд хийдэг бусад малын сүүний уураг харшил үүсгэх тул харшлын гаралтай өвчинд өртөх нь их болно.
  • Хүүхдээ цөөн хөхүүлсний улмаас эх эрт жирэмслэх магадлалтай

Нэмэгдэл хоолонд оройтож оруулах нь бас эрсдэл дагуулна.

  • Хүүхдийн өсөлт хөгжил, бусад олон үйл ажиллагаанд шаардлагатай илчлэгийг авч чадахгүйд хүрнэ.
  • Өсөлт хөгжил нь удааширна.
  • Хоол тэжээлийн дутлууд, төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх шаардлагатай бодисуудыг авч чадахгүйд хүрнэ.

ЯМАР ХООЛ ӨГӨХ ВЭ?

Эрүүл өсөлт хөгжилтэй хүүхдэд өгөх анхны хоол: Шар луувангийн нухаш, төмсний нухаш, холимог ногооны нухаш, алимны нухаш

Рахиттай хүүхдэд өгөх анхны хоол: Будааны сүүн агшаамлууд, кальциар баяжуулсан ээдэм, жимсний нухаштай ээдэм. Ээдэмтэй будааны шүүс

Цус багатай, А аминдэм шаардлагатай хүүхдэд өгөх анхны хоол: Бантан, мах, ногоотой зутан шөл, махны шөлөнд хийсэн хүүхдийн будааны агшаамал, элэгний нухаш, элэгний зутан шөл, тархины нухаш

Жин багатай хүүхдэд өгөх анхны хоол: Ээдэмтэй сүүн зутан, тэжээллэг зутан, хүүхдийн будааны ээдэмтэй өтгөн агшаамал, уурагт паст

Диатезтэй хүүхдэд өгөх анхны хоол: Тэжээллэг зутан, тараг, ногоон алимны нухаш, ногоонуудын нухаш

ЯАЖ ӨГӨХ ВЭ?

Нэг л хоолыг сонгоод эхний өдөр хөхүүлсний дараа 2 жижиг халбагыг өгнө. Өдөр бүр 2-3 жижиг халбага нэмж тухайн цагтаа өгнө. Ингэж аажмаар дасгасаар 10-14 хоногийн дараа нөгөө хоолыг дасгаж өгнө. Энэ нь 2 дахь нэмэгдэл хоол биш. Анхны нэмэгдэл хоолыг өөр төрөл болгож байгаа юм. Эдгээр хоолыг бэлэн бэлтгэсэн байдлаар юмуу эх өөрөө бэлтгэж өгч болно.

Дээрх хоолыг 130-150 гр болоход өөр цагт 2 дахь нэмэгдэл хоолыг өгнө.

Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир, 2012 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх