fbpx

Боловсрол

image

Нүд эрээлжилсэн олон тоглоомон дунд бага насны хүүхдийн анхаарал төвлөрдөггүй тул сонголт хийж чаддаггүй.

Та анзаардаг бол бага насны хүүхэд тоглоомын дэлгүүрт ороод "энийг ч авна, тэрийг ч авна" гэж хэлдэг. Энэ нь анхаарал нь төвлөрч чадахгүй байгааг илэрхийлнэ.

Аав ээжүүд хүүхдээ олон гоё тоглоомтой байх тусам сайн гэж өрөөсгөл боддог. Үнэндээ ажиглах юм бол хүүхэд олон тоглоомоос ганц хоёрыг нь л үргэлж биеэсээ салгахгүйгээр, уйдахгүйгээр тоглож байдаг.

1. Хэрвээ таны хүүхэд олон тоглоомтой бол ганц хоёрыг нь ил гаргаад бусдыг нь хайрцагт хийж хураагаарай. 7-10 хоногийн дараа дараагийн нэг тоглоомыг гаргаж өгч өмнөх тоглоомыг хураана...гэх мэтээр ээлжлэн тоглуулаарай! Хүүхэд танил тоглоомондоо дассан байдаг учраас дахин гаргаж өгөхөд маш их баярлана. Энэ нь яг л нэг үлгэрээ дахин дахин яриулах дуртай байдагтай нь ижил мэдрэмж юм.

2. Эвлүүлдэг тоглоом сэтгэхүй хөгжүүлнэ гэдэг ч насанд нь тохироогүй бол үр дүнгээ өгөхгүй.

3. Олон үйлдэлтэй, хэт ухаалаг тоглоом хүүхдэд өөрөө сэтгэх боломжийг өгдөггүй. Ганц, хоёр удаа шохоорхож байгаад л уйдаад хаячихдаг. Томчууд хүртэл чихэнд тээртэй юм унтраа гээд зайг нь авчихдагаа бодох хэрэгтэй.

4. Сандлыг машин, гар нүүрний алчуурыг хүүхэлдэй болгон тоглож байгаа хүүхдээ "хөөрхий, миний охин тоглоомгүй" гэж бүү бод. Тэр төсөөлж байна, хөгжиж байна, хамтдаа баярла!

5. Нэг төрлийн тоглоомоор бүү дагна. Эвлүүлдэг тоглоом нэг л байхад хангалттай.

Хамгийн гол нь эцэг эхчүүд та бүхэн өдөр бүр тогтмол цаг гарган хүүхэдтэйгээ тоглож, бие болон сэтгэхүйн хөгжлийг нь дэмжээрэй!

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх