fbpx

Боловсрол

image

Гол бол газрын гадаргын өндөрлөг хэсгээс нам газар луу голдрил даган урсах байнгын урсац юм. Голын ус нь хур тунадас, газар доорх ус, зарим тохиолдолд мөнх цас, мөсөн голын хайлсан усаар тэжээгдэж байдаг.

Дэлхийн хамгийн урт мөрөн бол Африк тивийн зүүн хойд хэсэгт урсах Нил юм. Нил мөрөн 10 гаруй улсын газар нутгийг ундаалан нийт 6650 км үргэлжилдэг ажээ.

Зарим жижиг гол хөрсөнд шингэн замхардаг бол ихэнх нь өөр том гол мөрөн, нуурт, эсвэл дамжин урссаар бүр далай тэнгист цутгадаг. Хэд хэдэн гол нийлэн урссаар өргөн их устай урсац үүсгэж буйг мөрөн хэмээн нэрлэгдэг бөгөөд манай орон усны нөөцөөр тийм ч баялаг биш юм.

Эх сурвалж: “Усны тухай ярьж өгөөч” ЮНЕСКО, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)

X
Нэвтрэх