fbpx

Мэдээ, мэдээлэл

image

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-аар баталсан бөгөөд энэ дагуу хүсэлт гаргасан хүүхэд бүр сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж авах боломж бүрдэж байгаа юм.

Энэ тогтоолын төслийг 2018 оны аравдугаар сард өргөн барьсан бөгөөд жилийн дараа буюу оны өмнөхөн батлагдсан билээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгоход 205.10 тэрбум төгрөг зарцуулж буй бөгөөд уг тогтоолыг баталснаар нийт хүүхдийн 90 хувь буюу 114 мянган хүүхэд мөнгөн тэтгэмж авах боломжтой болно. Үүний тулд 27.36 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоход шаардагдах санхүүжилтийг цаашид жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхээр болсон.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байх үед нийт хүүхдийн 10 хувь нь огт авдаггүй байсан тул ийнхүү тогтоолын төслийг баталснаар хүсэлт гаргасан хүүхэд бүр буюу нийт хүүхдийн 90 хувь нь авах боломжтой талаар тогтоолын төслийг баталж байх үед тайлбарлаж байсан юм.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ иргэд харьяа хорооны нийгмийн ажилтанд гарган, шаардлагатай материалыг бүрдүүлснээр авах эрх үүснэ.

X
Нэвтрэх