fbpx

Ээж, аавуудад

image

Эцэг эхчүүд хүүхдэдээ мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгч, урамшуулж, зааварлаж, хүмүүжүүлж чадсанаар аливааг зүй зохистой ашиглах зөв суурийг тавьж өгч чадна. Зөв нөлөө үзүүлж, эерэг нөлөөллийг бий болгоход бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд дараах зүйлийн талаар ойлголттой байх ёстой.

  • Хүүхэд ямар агуулгатай зүйлийг үзэх ёстой вэ?
  • Хүүхэд дэлгэцийн өмнө хэдэн цагийг өнгөрөөвөл болох вэ?
  • Хэдэн цагийг зөвшөөрөх боломжтой вэ?
  • Мэдээллийн энэ ертөнцөд хүүхэд мэдээллийг ашиглах ямар дүрэмтэй байх вэ? гэх мэт.

Мэдээллийн хэрэгслийг үр дүнтэй ашиглаж, эерэг нөлөө бий болгоход эцэг эхчүүд дараах зүйлийг анхаарч, дагаж мөрдөх хэрэгтэйг зориуд сануулъя.

  • Хүүхдийн өрөөнд ТВ, компьютер бусад дэлгэц бүхий хэрэгслийг байлгахыг хориглох
  • Аливаа зүйлд хэр, хэмжээ, хязгаарыг тогтоож дүрэм бий болгох
  • Хүүхэд ТВ үздэг цагаар өөр ямар нэг сонирхолтой, анхаарлыг нь татсан хөгжилтэй тоглоом сэдэж сатааруулах
  • Нэгэнт хүүхэд ТВ ашиглах бол аль болох сурчихмаар хэрэгтэй, боловсролын зорилготой нэвтрүүлэг үзүүлдэг гэр бүлийн дүрэмтэй болох
  • Хүүхдийн үзэж, удаан ашиглаж, хэрэглэж болохгүй гээд хориглоод байгаа учир шалтгаанаа хамт суун судлан ярьж, тайлбарлаж чадвал хүүхэд өөрөө өөртөө хяналт тавьж, ямар хор холбогдолтой болохыг өөрөө тайлбарлаж чаддаг болно.

Эх сурвалж: Аав, ээжийн ном, 2017 он

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх