fbpx

Ээж, аавуудад

image

Хүүхдийн хөдөлгөөний хомсдол тэдний хөдөлгөөнөө уялдуулан зохицуулах, хянах чадварыг сулруулдаг бөгөөд үүнээс үүдэн цэцэрлэг, бага ангийн сурагчид сүүлийн үед осол гэмтэлд өртөх нь олширч буйг Германы судлаачид нотолжээ. Үүнд дараах нөхцөл голчлөн нөлөөлж байна хэмээн үзэж болох юм.

  • Хүүхэд хөдөлгөөний эрэлт хэрэгцээгээ хангах, тоглох боломжтой осол аюулгүй, чөлөөтэй зай талбай хомс байх,
  • Дээрх нөхцөлөөс үүдэн хүүхдүүд ихэвчлэн урьдаас төлөвлөсөн, томчуудаар удирдуулсан үйл ажиллагаанд оролцдог болжээ. /төлөвлөгдсөн хүүхэд нас/
  • Хүүхэд бодитоор бус, хоёр дахь эх үүсвэр болох төрөл бүрийн мэдээллийн хэрэгсэлтэй харьцаж хөдөлгөөнгүй, суугаа байдлаар тоглох, мэдээлэл авах нь улам бүр ихсэв.
  • Хүүхдэд хамт тоглох найз нөхөд улам цөөрч, ганцаараа тоглох нь ихэссэн. Мөн гэр бүлийн хүүхдийн тоо цөөрч байгаа нь үүнд нөлөөлж байна.

Тийм учраас хүүхдийн хөдөлгөөнийг хорихгүй байхад ээж, аавууд их анхаарах хэрэгтэй. Бага насны хүүхдийн хувьд тэдний хамгийн дуртай, баяр хөөртэйгөөр гүйцэтгэдэг мөлхөх, авирах, явах, харайх, үсрэх, өнхрөх гэх мэт үйлийг бид хөдөлгөөнд хамааруулан ойлгоно. Тоглоом, чөлөөт цагийн хэрэгслүүд нь хүүхдийн хөдөлгөөний төрлийг олшруулахад түлхэц үзүүлдэг. Жишээлбэл, дүүжин даажин, савлуур, онох бай гэх мэт орно.

Хүүхдийн хөдөлгөөн тархины хөгжилд нөлөөлдөг. Хүүхэд хөлд орох үеэс хэрэглэх тоглоом наадгай нь тэдний хөдөлгөөнийг дэмжсэн, хөдөлгөөнөө удирдан чиглүүлэхэд тус дэм болохуйц байвал сайн. Жишээлбэл, дээр нь суугаад хөлөөрөө явдаг машин, чирдэг, түрдэг машин зэрэг байж болно.

Эх сурвалж: "Аав, ээжийн ном"

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх