Хүүхдийн хооллолт

image

Дауны хам шинжтэй хүүхэд бусад хүүхдийн адил ямар ч саад бэрхшээлгүй хооллодог ч заримдаа илүү цаг хугацаа, тэвчээр шаардана. Булчин нь сул байдаг тул хөхөө болон угжаа амлах чадваргүй байж болно. Заримдаа хөхөх, залгих, амьсгалах үйлдлүүдээ зохицуулж чаддаггүй. Мөн амаа жимийх чадвар сул байвал хөхүүлж байхдаа эрүүг нь зөөлхөн өргөж өгөөрэй.

Нярай хүүхэд шөнөдөө нэгээс цөөнгүй харин өдөртөө хэд хэдэн удаа хооллох ёстой. Хүүхдүүд унтаж байхдаа гэнэт сэрж өлсөж байгаагаа илэрхийлж чаддаг. Харин дауны хам шинжтэй зарим хүүхэд өлсөөд уйлахгүй, сэрүүн байсан ч өлсөж байгаагаа илэрхийлж чадахгүй байх нь бий. Тиймээс хооллох тогтмол дэглэмтэй болох нь чухал юм. Зүүрмэглэж байгаа хүүхэд өлсөж байж магадгүйг дараах шинжээр тодорхойлж болно.

  • Нүдний хөдөлгөөн ихсэх
  • Гар хөлөө илүү хөдөлгөх
  • Хөхөж байгаа мэт хөдөлгөөн хийх
  • Нүүрээ оролдож эхлэх

Хүүхэд өлсөж байвал хөнжлийг нь зөөлөн сөхөх, ярилцах , хуурайлах, гар хөлийг нь зөөлөн илэх, нүүрийг нь бүлээхэн даавуугаар арчих, босоо байрлалд хүүхдээ тэврэх гэх мэтээр сэрээгээрэй. Мөн хооллож байхдаа унтуулахгүйн тулд хөхөө солибож өгөхийг хичээгээрэй. Хүүхэд хангалттай хэмжээний сүү тэжээл авч чадахгүй бол ходоодны гуурсаар хооллох шаардлагатай.

profile

Зөвлөх: М.Батмөнх

Нийслэлийн 25-р тусгай сургуулийн багш

X
Нэвтрэх