fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Манайх 5 нас хүрч байгаа 2 ихэр хүүтэй юм аа хоорондоо их зодолдох юм. Яаж хүнтэй мэндэлж, хоорондоо эвтэй байлгаж, эелдэг зөөлөн болгох вэ?

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа.

Ихэр хүүхдүүдийн хувьд ганцаараа өссөн хүүхдүүдээс илүүтэйгээр анхаарал халамж тавих нь зүй ёсны хэрэг юм. Тэгэхээр төрснөөсөө хойш хамт байгаа ихэр хүүхдүүд бие биетэйгээ барьцах, муудалцах байдал түгээмэл байдаг.

Үүнийг эцэг эх ямарваа нэгэн ажил, даалгавар, харилцаа зэргийг эн тэнцүүгээр хуваах буюу хуваарилах байдлаар харьцвал ихрүүд би чамаас илүү, чи надаас илүү гэх мэдрэмжийг мэдрэхгүй байх сайн талтай. Жишээ нь: өөр өөрсдийнх аягыг байранд нь тавиулах, тоглоомыг хамтад нь хураалгах, өөр өөрсдийнх нь хувцсыг эвхүүлэх гэх мэт. Энэ нь хүүхэд тус бүрд хүн бүр өөр өөрийн үүрэгтэй мөн хамтдаа хүлээх үүрэг гэж байдгийг ойлгуулахаас гадна хамтрагч байх үндсийг тавих магадлалтай.

Эелдэг байлгах тал дээр таны зүгээс даалгавар өгч болно. Өөрөөр хэлбэл хүнтэй марталгүй мэндэлж, эелдэг харилцсан хүүхдийг нь магтах, сайшаах нөгөө талд үлдсэн хүүхдийг ихрийнх нь хийсэн үйлдлийг хийж чадна гэдгийг хэлэх, дараагийн удаад үлдсэн хүүхдэд боломж олгох гэх байдлаар харилцаж болно.

profile

Зөвлөх: Сэтгэл судлаач Б. Энхлэн /Сэтгэл Судлалын Үндэсний Төв/

X
Нэвтрэх