fbpx

Хүүхдийн хооллолт

image

Хүүхдийг суулгалт болон амьсгалын замын хурц халдварт зэрэг өвчнөөр өвчилсөн үед нь аль болох олон удаа хөхүүлэх хэрэгтэй.

Эхийн сүү нь өвчинтэй тэмцэх, жин алдахаас сэргийлэх, эдгэрэлтийг түргэсгэхэд чухал ач холбогдолтой. Өвчтэй хүүхдэд ердийн үеэс илүү их хэмжээний хүнс, хоол, шингэн өгөх шаардлагатай. Өвчний улмаас хүүхэд хоолонд дургүй байвал бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.

Энэ үед хүүхдэд энгийн зутан, бантан зэрэг хагас шингэн хоол тохиромжтой. Хэт их тостой, хурц хоол өгөхөөс зайлсхийнэ. Өвчилсний дараа 2 долоо хоногийн хугацаанд хүүхдэд өдөрт 1 удаа хагас шингэн эсвэл өтгөн хоолыг нэмэлтээр өгнө.

Жишээлбэл ердийн үед хүүхдэд өдөрт 3 удаа хооллодог байсан бол өвдсөний дараах 2 долоо хоногийн турш өдөрт 4 удаа хоол өгвөл зохилтой. Энэ нь эдгэрэлтийг түргэсгэхийн зэрэгцээ, хүүхэд алдсан жингээ богино хугацаанд нөхөж авахад чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх