fbpx

Ээж, аавуудад

image

Жирэмсэн болох, жирэмсний явцыг амжилттай туулж, хүүхдээ энх амгалан тээж, эрүүл хүүхэд төрүүлэхэд эцгийн эрүүл мэнд ихээхэн ач холбогдолтой.

Эцэг хоол унд муутай байх, архи их уух, тамхи татах, эм уух, илүүдэл жинтэй байх зэрэг нь эр бэлгийн эс бий болох болон түүний хөдөлгөөнд муугаар нөлөөлдөг. АНУ-ын Орчны эрүүл мэндийн институтын судалгаагаар эр бэлгийн "эрүүл эс" бий болоход хоол тэжээл түүний дотор цайр, селен, фолийн хүчил, С аминдэм, омега-3, омега-6 тосны хүчлүүд нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Өдөрт исэлдлийн эсрэг /антиоксидант/ бодисоор баялаг ногоо, жимсийг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд эр бэлгийн эс идэвхтэй, эрүүл байна гэж үзсэн байна.

Хүүхэд төрсний дараа ч эцэг хүн эрүүл байх нь хүүхдээ төрүүлсэн эхийн сэтгэл санаа, хөхний сүүний гаралтад сайн нөлөөлөхөөс гадна улмаар хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.

ЭЦЭГ, ЭХ ХОЁУЛАА ЭРҮҮЛ БАЙХ

Үүний тулд эцэг эх хоёулаа:

  • Эрүүл тэнцвэртэй хооллох /5 бүлэг хүнсний бүтээгдэхүүнээс өдөр бүр/
  • Архи, тамхинаас татгалзах
  • Эм, тосон түрхлэгүүд, ургамлын гаралтай хүнсний нэмэлтүүдийг эмчээс зөвлөгөө авч, хяналттай хэрэглэх
  • Зөвхөн эх нь өдөрт 400мг фолийн хүчил нэмэлтээр уух
  • Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг эрхэмлэх
  • Биеийн дунд зэргийн ачаалал шаардсан хөдөлгөөний идэвхтэй байх.
  • Эрүүл мэндэд ямар нэг хямрал гарвал эмчид үзүүлэх

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх