Нярай

image
  1. Нярайг төрөнгүүт 3 минутын дотор амжиж хар уургийг амлуулах ёстой байдаг. Энэ нь хүүхдийн насан туршийн дархлааг тогтоодог бөгөөд ээж өөрөө хөхөө сайн шахаад сааралдуу өнгөтэй уургийг аманд нь 1 дуслыг ч болтугай дусаах хэрэгтэй. Дэлхийн эмч нарын сүүлийн үеийн судалгаагаар хүүхдийг хурдан амлуулснаар хүүхэд хөхөндөө сайн болж, эхэс түргэн гадагшлах, сав агшихад онцгой нөлөөлдөг.
  2. Сав агшаах гэж мөс тавих нь савны хийтэй болох үндэс болдог (энэ арга нь орос, европ зэрэг халуун нь хөлөндөө байдаг хүмүүст л тохиромжтой) тул хүүхдээ хурдан амлуулж, саваа агшаах хэрэгтэй.
  3. Дөнгөж төрсөн нярайг дааруулахгүй байх нь чухал.
  4. Янз бүрийн нярайн эрүүл мэндийн асуудлыг өрхийн эмч нар эмчилдэг тул өөрийн өрхийн эмчийн утсыг тэмдэглэн аваарай.
  5. Нялх хүүхдийн арьс маш нимгэн байдаг тул гадаа нарны туяанаас нүүрийг нь халхлах хэрэгтэй.
  6. Төрсний дараа 7 хоногтойгоос эхлэн хар цайнд оруулах хэрэгтэй. 5л усанд идээгээ хийж 30 минут орчим буцалгаж идээшүүлээд ванны талаар хүйтэн усан дээр нэмж хийгээд оруулна. 5-10 минут ороход хангалттай. Ингэвэл нуралт үүсдэггүй, мөн тархины даралтгүй хүүхэд болдог. Хар цай нь бүх булчинг тайвшруулж, нярайг амгалан нойрсуулдаг.
  7. Усанд орсны дараа загасны тосоор тослох нь Д аминдэмийг нөхөж хүүхдийг хөлрөлтөөс сэргийлж, хурдан бойжуулна. Өдөр бүр тослох шаардлагагүй.
  8. Сүүлний үзүүр хэсгийг нимгэн хэрчиж зөөлөн галаар шаргааж тосыг нь гаргаад, шилэнд хийж тавина. Үүгээрээ хүүхдийн бөгсөн биеийг хуурайлсныхаа дараа тослох нь Д аминдэмийг нөхөж, нуралт улайлтаас хамгаална.
  9. 6-8 сар хүртлээ хөхний сүүгээр бол нярайн баас нь шингэндүү байдаг тул санаа зоволтгүй.
  10. 4-6 сартайд хүүхэд нэмэлт хоолонд ордог бөгөөд цагаан будааны шүүс эхний 1 сар өгөх хэрэгтэй: Эхний өдөр 1 халбага, дараагийн өдөр 2 халбага гэх мэтчилэн дасгаж өгнө.
  11. Дараагийн сараас усанд чанасан кашийг бага зэргийн жамц давсаар амтлан өгнө. 1 нас хүртэл нь сахар, чихэртэй зүйл идүүлэхгүй байх нь хоолонд сайн хүүхэд болоход тустай. Хэт эрт чихэртэй зүйлэнд дурлуулвал хоол иддэггүй дархлаа султай өвчлөмтгий хүүхэд болгодог.
  12. 7 сартайгаас нухсан лууван, төмс зэргийг өгнө. Энэ нь хүүхэд ногоонд дуртай болоход тусална.
  13. 8 сартайгаас өөрөө бүрсэн шинэ тараг сахаргүй бага багаар дасгаж өгснөөр гэдэсний өнгөрийг сайн тогтоодог.
  14. 10 сартайгаас жимсний төрлийн зүйл өгнө.
  15. Төрөл бүрийн хүүхдийн хуурай сүү, тэжээл, сок зэрэг нь хүүхдийг амьд эерэг энергиэр хангаж чаддаггүй хиймэл гэдэс дүүргэх төдий байдаг тул аль болох эрүүл байгалийн хүнсээр хооллож сургаарай.
  16. 10-12 сартайгаас эхлэн махны шөлөнд чанасан бантан, ногооны зутан шөл өгөх хэрэгтэй
X
Нэвтрэх