fbpx

Боловсрол

image

Зурагт ном нь хүүхэдтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна дараах сурган хүмүүжүүлэх зорилго, ач холбогдолтой.

Үүнд:

  • Танин мэдэхүйн хөгжлийг дэмжих

Номыг хүртэж мэдрэх, зураг ажиглах болон сонсох гэх мэт явцаар мэдрэхүйн идэвхтэй оролцоотойгоор дамжуулан танин мэдэхүйг дэмжих.

  • Санал бодлоо илэрхийлэх, чөлөөтэй ярих чадварыг дэмжих

Хүүхдэд төрсөн сэтгэгдэл, тэдний асуулт, насанд хүрэгчийн асуултад хариулах тэдний хариулт зэрэг аяндаа үүсэж гарсан чөлөөт ярианууд хэл ярианы чадварыг улам хөгжүүлдэг.

  • Сурах арга барилд сургах

Зурагт ном хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх чадвар, ой тогтоолт, тэсвэр тэвчээрт суралцах дасгал болдог.

  • Сэтгэхүйг хөгжүүлэн дэмжих

Төсөөлөн бодож ухаж ойлгон, өөр бусадтай харьцуулах, төлөөлүүлэх, өөрт ямар нэг сэтгэгдэл төрөх зэрэг нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг дэмжиж байдаг. Ухаж, төсөөлж, ургуулж, харьцуулах, төлөөлүүлэх гэх мэт сэтгэхүйн үйлдлүүд хийгддэг.

  • Асуудал шийдвэрлэх чадварыг дэмжих

Номын агуулгатай холбон, жишээлбэл жилийн дөрвөн улирлын тухай номоор холбоо харилцааг таниулах юм уу эсвэл цэцэрлэгийн тухай номыг цэцэрлэгт орохоос нь өмнө буюу цэцэрлэгт дасан зохицох эхний үеүдэд уншиж өгөх гэх мэтээр ямар нэг тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байж болно.

  • Агуулгаар нь дамжуулж хүүхдэд мэдээлэл өгөх

Номын баатрууд нь хүүхдэд өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд үлгэр дуурайл болдог. Жишээ нь: тусч, эелдэг, цэвэрч байх нь зөв гэдгийг номынхоо баатруудаас олж хардаг.

Гараа угаадаг цэвэрч хүүхэд өвчин тусдаггүй, бусадтай эелдэг харьцахад ганцаарддаггүй гэх мэт жишээг номоос олж хардаг

Эх сурвалж: Хамтдаа уншъя

X
Нэвтрэх