fbpx

Хүүхдийн хөгжил

image

Техник технологи нь хүүхдүүдийн үзэг харандаа барьж бичих чадварт муугаар нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ. Английн эрүүл мэндийн судлаачдын мэдэгдсэнээр хүүхдүүд ухаалаг утас, iPad зэргийг ашиглах буюу зөвхөн хурууныхаа өндгөөр дэлгэцээ гүйлгэхээс өөр хөдөлгөөн хийхгүй байх нь хүүхдийн хурууны булчингийн хөгжлийг удаашруулах буюу үзэг харандаа барих улмаар бичих чадварт сөргөөр нөлөөлж буй хэрэг гэж үзжээ.

Арван жилийн өмнөхтэй харьцуулахад одоогийн хүүхдүүд үзэг харандаагаа барих чадваргүй сургуульд орох нь элбэг болсон гэж судлаач доктор Салли Пайне хэлжээ. Мөн сургуульд шинээр элсэж буй хүүхдүүд үзэг харандаагаа хэрхэн барихаа ч мэдэхгүй тохиолдол их байгааг дурдсан аж. Техник технологи хүүхдүүдийн бичих, зурах гэх мэт аливааг хийж сурах замыг өөрчилж байгаа бөгөөд орчин үеийн техник технологийн үсрэнгүй хөгжилтэй энэ л эрин зуунд хүн бүр л аливааг амарчилж хийхийг эрэлхийлэх болсон байна.

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөж тоглож наадахаас илүүтэй утсаа өгчихөөд чимээгүй байлгахыг илүүд үздэг болж.

Судлаачид хүүхдүүдээ эвлүүлдэг тоглоом тоглуулах нь тэдний гар хурууны хөдөлгөөн болон сэтгэхүйг хөгжүүлэх нэгэн сайн арга гэдгийг зөвлөсөн юм.

Хүүхэд үзгээ ч барьж чадахгүй байна гэдэг нь тухайн хүүхдийн бие бүхэлдээ сул байгаагийн илрэл ба энэ нь зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой асуудал юм. Хүүхдүүдээ утсаар тоглуулж орхихын оронд дугуй унаж, бөмбөг тоглож модонд авирахыг заасан нь дээр гэж судлаачид зөвлөж байна.

Эх сурвалж: https://breakingnewsenglish.com/

Орчуулагч: О.Хандмаа

X
Нэвтрэх