Боловсрол

image

Тоглоомын арга бол хүүхдийн сэтгэл хөдлөл болон зан төлөвийн замбараагүй байдлыг эмчлэх арга. Хүүхдэд ярианы болон тодорхой ойлголтын чадвар, дадал хөгжөөгүй байдаг тул тоглоомын заслыг ашигладаг. Энэ засал нь гол төлөв ярианд үндэслэгдэж явагддаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Тоглоомоор дамжуулан хүүхдэд аливаа чадваруудыг төлөвшүүлж хөгжүүлдэг. Тоглоом нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгмийн идэвхийг өрнүүлэх ба ухаан бодлоо төвлөрүүлж сурахад нь их нөлөөлдөг.

Тоглоомоор дамжуулан бага насны хүүхдийг уур уцаараас ангижруулан, биеэ даасан байдалд оруулж, дүрд тоглох байдлаар сэтгэл санааг нь тайвшруулахад тоглоомын сэтгэц заслын арга ач холбогдолтой. Хүүхдийг нас, сэтгэцийн онцлог, сонирхолд нь нийцүүлэн олон төрлийн тоглоомоор тоглуулах нь бага насны хүүхдийн хөгжилд дараах өөрчлөлт бий болдог.

Тухайлбал:
• Өөрөө өөрийгөө хөгжүүлэх
• Харааны болон гарын хөдөлгөөний эвсэлтэй болох
• Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд түлхэц болох
• Янз бүрийн хэлбэр дүрс, өнгө, их бага хэмжээ, дуу, авиа зэргийг ялгаж сурахад нь туслах
• Хүүхдэд нийгэмших чадварыг бий болгох
• Өөрийн сэтгэл хөдлөл, хүндрэлтэй байдал, хэрэгцээ ба хүсэл мөрөөдлөө илэрхийлж сурах дадал чадварт суралцдаг.

Эцэг эхчүүд бага, балчир насны хүүхдүүдтэйгээ цаг гаргаж тоглох нь тэдний нийгмийн хөгжил, оюун санаа, бие бялдарын хөгжил ба бусадтай харилцах харилцааны арга барилд суралцдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглож байгаа үйлдлийг дараах байдлаар ажиглаж болно.

Үүнд:
• Тоглоомын явцад нөхөрлөл, харилцан туслалцах сэтгэл зүйн төсөөллийг бий болгох;
• Хүүхэд бүрийн хөгжлийн үе шатан дахь чадвар, сэтгэл хөдлөл, зөрчилдөөн, харилцааны хэв маягийн тухай төсөөллийг бүрдүүлэх;
• Хүүхдийн тоглоомын агуулга, нарийн төвөгтэй байдал, зохион байгуулалтын онцлог;
• Хүүхдийн нүүр царайны хувирал, зөрчилдөөн, аюулгүй байдал, хариу үйлдэл, харилцан үйлчлэл зэргийг танин мэдэж болно.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд-харилцаа II

X
Нэвтрэх