fbpx
Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн мөнгийг Төрийн сангаар дамжуулан сар бүрийн 20-нд олгоно

2019 он 10 сар 2

    2,937
image

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох 18-р тогтоолд өөрчлөлт орууллаа. Одоо хүүхдийн мөнгийг Монголбанк арилжааны банкуудад олгох гэсэн тогтолцоотой байгаа бол тогтоолд өөрчлөлт оруулснаар Төрийн сангаар дамжуулан тухайн хүүхдийн дансанд сар бүрийн 20-ны өдөр байршиж байхаар өөрчлөлт оруулжээ. Эхний гурван улирлын байдлаар нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийг олгоод байна.

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгож байна

2018 он 11 сар 23

    2,159
image

0-18 хүртэл насны нийт хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Улсын төсвийн хүндрэлийн улмаас нийт хүүхдийн 60 хувьд олгож, энэ тэтгэмжийг түр хязгаарласан юм. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дахин 80 хувьд олгож эхэлсэн. Одоогоор сар бүр 912 мянган хүүхэд арилжааны банкуудаар дамжуулан тэтгэмж авч байна. 2019 оны улсын төсөвт хүссэн […]

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Ирэх онд хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно

2018 он 10 сар 4

    5,684
image

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөө өглөө эдийн засагчидтай уулзан, ирэх оны төсвийн төслийг танилцуулав. Улаанбаатарын эдийн засагчдын клубээс уулзалтыг зохион байгуулсан юм. Одоогоор хүүхдийн мөнгийг 18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд олгож байна. Харин ирэх оноос эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Ингэснээр 912 мянган хүүхдэд 218 тэрбум төгрөг олгох тооцоог Сангийн яам […]

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ ОНЛАЙНААР шалгаарай

2018 он 06 сар 22

    8,582
image

УИХ-ын чуулганаар нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын баталсан хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах босго оноог 554 оноо байснаас 670 болгон нэмэгдүүлжээ. Тиймээс таны хүүхэд 20 мянган төгрөгийг энэ жил бэлнээр авах эсэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын сайтаар дамжуулан онлайнаар шалгах боломжтой юм байна. Та ЭНД дарж нэвтрээд хүүхдийнхээ регистерийн дугаарыг […]

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт алагчлалгүй хүртээх хүсэлт илгээжээ

2018 он 06 сар 8

    2,297
image

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Оюундарь, Н.Амарзаяа, Д.Оюунхорол нар ОУВС-д хандан Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад хүүхдийн мөнгийг алагчлалгүй хүртээх, хүссэн хүүхэд бүрт өгөх шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсч, албан хүсэлт илгээжээ. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход ердөө 20 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо судалгаа байгаа тул ОУВС Засгийн Газар, Сангийн яамтай дахин хэлцэл хийж энэ […]

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор боллоо

2018 он 05 сар 31

    2,460
image

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газраас нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгох санал оруулсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга бүх хүүхдэд ялгаваргүй олгох хуулийн төсөл өргөн мэдүүлээд байв. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед МАН-ын үг хэлсэн гишүүд болон […]

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохыг байнгын хороо дэмжлээ

2018 он 05 сар 29

    2,640
image

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн боловсруулсан бөгөөд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгохоор тогтоолын төсөлд […]

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн мөнгийг нэмж 200 гаруй мянган хүүхдэд олгоно

2018 он 04 сар 4

    2,815
image

Улсын эдийн засаг сайжирч буйтай холбоотойгоор нийгмийн зорилтод бүлэгтээ чиглэсэн орлого нэмэгдүүлэх ажлаа У.Хүрэлсүх Ерөнхий сайд эхлүүллээ. Хүүхдийн мөнгийг нэмж 200 гаруй мянган хүүхдэд олгохоор дөнгөж сая Засгийн газрын хурлаар шийдлээ. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд 860 гаруй мянган хүүхэд сар бүрийн тэтгэмжээ авна гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ онлайнаар шалгаарай

2018 он 01 сар 24

    23,305
image

Таны хүүхэд хүүхдийн 20 мянган төгрөгийг энэ жил бэлнээр авах эсэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын сайтаар дамжуулан онлайнаар шалгах боломжтой юм байна. Та дараах линкээр орон хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулснаар сар бүр бэлнээр авах эсвэл 2019 оноос авах эсэхийг шалгана уу. http://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php Сэтгүүлч: А.Мишээл

Дэлгэрэнгүй
Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн мөнгийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд нөхөн олгоно

2017 он 12 сар 27

    8,020
image

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд төрсөн сараас нь эхлэн тооцож, төсвийн жил, батлагдсан төсөвт багтаан нөхөн олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгав. Үүнд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Эх сурвалж: www.zasag.mn

Дэлгэрэнгүй
X
Нэвтрэх