fbpx

1-3 нас хүртэл

image

Ээж, аав та 1 настай хүүхдийнхээ хөгжлийг хэрхэн дэмжих вэ?

  • Үргэлжлүүлэн хөхүүлэх ба нэмэгдэл хоолоор өдөрт 3-4 удаа 9 сартайгаас эхлэн хооллох.
  • Хүүхдээ хайрлаж буйгаа мэдрүүлж, элгэндээ нааж тэврэх.
  • Эргэн тойрны эд зүйлсийн нэрийг тод хэлж сонсгох, бүх зүйл нэртэй гэдгийг мэдрүүлэх, ойлгуулах.
  • Энгийн тоглоом (хүүхдийн эргэн тойрны эд зүйлс, үйлдэл болгоныг тоглоом болгох) тоглох, ярилцах, ном унших.
  • Хүүхдээ түлхэх, татах, өнхрүүлэх, базах, дуу гардаг зэрэг олон үйлдэл хийж болох тоглоомоор тоглуулах
  • Жижиг зүйл, халуун, хүйтэн, хурц, давхарласан зүйл, гялгар уут зэргийг хүүхдээс хол байлгах
  • Хүүхдийнхээ нүүр гарыг угаахдаа тоглох хэлбэрээр, баяр баясгалантайгаар, хийж буй үйлдлээ тайлбарлан хийх
  • Хүүхдээ өөрийн гэсэн тусдаа аяга, халбага хоолны хэрэгсэлтэй байлгах

Таны хүүхдэд дараах шинж байдал илэрвэл эмч, мэргэжлийн хүмүүст хандана уу.

  • Аливаад хариу үйлдэл үзүүлэхгүй байх
  • Алхахдаа тэнцвэргүй байх
  • Хоолны дуршилгүй байх
  • Зан аашинд үе үе өөрчлөлт гарах

Ээж, аав та 2-3 настай хүүхдийнхээ хөгжлийг хэрхэн дэмжих вэ?

  • 1 нас хүртэл нь хөхүүлэх, хүүхдийг олон нэр төрлийн тэжээллэг, цэвэр, шинэхэн бэлтгэсэн хоолоор хооллох
  • Хүүхдийг товлолт вакцинд хамруулах
  • Хүүхэдтэйгээ хамтран шүд, ам, хамар, гар, нүүрийг угаах ба үйлдлийг баяртай сонирхолтой байдлаар тайлбарлан хийх
  • Хүүхдэд аюултай эд зүйлс, аюултай газраас зайлсхийхийг тайлбарлах
  • Хүүхэдтэй ярихдаа хэлгий болон буруу ярихгүй байх
  • Хүүхдийнхээ өсөлт хөгжлийн явц, тоглож буй байдал, хийж буй үйлдэл, яриаг сайн ажиглаж сайн үйлдлийг дэмжиж, буруу үйлдлийг засах
  • Хайрлаж байгаагаа байнга мэдрүүлж, магтаж урамшуулах
  • Шүлэг, дуу, хуруун хүүхэлдэй, хөдөлгөөнийг хамтран болон дагуулан хийх

Таны хүүхдэд дараах шинж байдал илэрвэл эмч, мэргэжлийн хүмүүст хандана уу.

  • Бусдаас хөндий, ганцаардмал байх
  • Алхах болон хөдөлгөөний явцад тэнцвэрээ алдах
  • Хоолны дуршил муу эсвэл хоолонд дургүй байх
  • Хэцүү, ойлгомжгүй зан ааш гаргах

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх