fbpx

Суулгалт

image

Хүүхэд өдөрт 3 ба түүнээс олон удаа, усархаг, шингэн баахыг суулгалт өвчин гэдэг.

  • Хүүхдэдээ 6 сартайгаас эхлэн 5 нас хүртэл нь 6 сар тутам А аминдэм уулгана.
  • Хүүхдэд төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуул. Хүүхдийн амны хөндийгөөс эхлэн ходоод, гэдсийг ангир уурган дахь бодис бүрхсэнээр суулгалт өвчнөөс хамгаалдаг юм.
  • Хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох ба буцалсан ус, цай, сүү орлуулагч, бусад бүтээгдэхүүнийг өгч болохгүй. Эдгээр нь эхийн сүүг хэзээ ч орлохгүй. Мөн эхийн сүүн дэх өвчнөөс хамгаалах бодис, хэрэгцээт шим тэжээлийг агуулдаггүй.
  • Хүүхдээ аягаар хооллоорой. Угж, соосог хэрэглэхгүй.
  • Хүүхдээ 6 сартайгаас эхлэн насанд нь тохирсон нэмэгдэл хоолонд оруулахын зэрэгцээ 2 нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх нь таны хүүхэд өвчлөхгүй эрүүл чийрэг өсөж торних суурь болно.

Анхаар: Нэг цагийн дотор олон удаа, их устай баах эсвэл баасанд цус илрэх нь хүүхдийн амь насанд аюултай.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх