fbpx

Хүүхдийн хөгжил

image

Тархийг баруун ба зүүн гэсэн хоёр хэсэгтэйг аав ээжүүд мэднэ. Энгийнээр тайлбарлахад зүүн тархи илүү хөгжсөн нь бодит тооцоолол хийх, логик дараалалтай сэтгэх, дүгнэлт гаргах буюу одооны дийлэнх бид гэсэн үг. Баруун тархи түлхүү хөгжсөн нь мэдрэмж, хийсвэр сэтгэхүй, төсөөлөл, далд ухамсар, сэтгэл хөдлөл ихтэй ирээдүйн манай хүүхүүдийнх гэсэн үг.

🌏 Ингээд харахаар энэ хоёр тархины хөгжил аль аль нь жигд сайн хөгжилтэй байх нь бидэнд чухал байгаа биз. Гэхдээ ахиулаад хатуухан хэлэхэд бидний зүүн тархиа ажлуулж хийдэг ажлын байрыг хиймэл оюун ухаантнууд хэдийн булаан аваад эхэлжээ.

⚅ Тиймээс одооноос оройтоогүй дээрээ өөрийнхөө болон үрсийнхээ хос тархийг жигд хөгжүүлэх доорх энгийн дасгалуудыг хийж хэвшицгээе.

👉 Их бага хийхдээ чухал биш тогтмол хийж үр дүнд хүрэхээ анхаараарай. Бүгдийг нэг өдөр биш шүү. Өдөр өдөрт хуваарилаарай.

1. Өдөрт 20' минут алхах, үүнээс 5-7' нь УХАРЧ АЛХАХ

2. Хоёр гараар ээлжлэн бөмбөг залах, сагс тогловол бүр сайн.

3. Рубик шоо эвлүүлэх. Бүх өнгийг жигд эвлүүлж дуусгахдаа чухал биш. Нэг өнгө эвлүүлсэн ч болно. Анхаарлаа төвлөрүүлж хоёр гараа оролцуулах нь чухал.

4. Нүдээ боож юмсын гадаргууг мэдрэх эсвэл хүнсэнд амталгаа хийж нэрлэх.

5. Урт үс сүлжих, олс сүлжсэн ч болно. 3, 4, 5-аар сүлжээс хийх.

6. Төгөлдөр хуур, ятга тоглох. Заавал төгс ая тоглохдоо чухал биш. Ая, хэмнэлээ мэдэрч хоёр гараараа хослуулан дарах.

7. Мөлхөж уралдах, мөлхөж тоглох. Дашрамд, хөлд оруулагч ашиглаж хүүхдийн мөлхөх үеийг алгасах нь хос тархины жигд хөгжил ялангуяа баруун тархины хөгжилд муу.

8. Цаасан аяга хурдтайгаар угсрах. (Одоогийн спорт өрөлтийн тоглоом)

9. Хоёр гараараа нэгэн зэрэг дугуй болон дөрвөлжин гээд геометрийн дүрс зурах.

10. Тоог араас нь тоолох (100~1 хүртэл г.м), үгийг тонгоруулж унших (хөөрхөн~нөхрөөх), тэгш хэмтэй үг олж тоглох (хасах~хасах).

Дээрх дасгалуудыг тогтмол хийснээр бясалгал хийсэн мэт тархины ядаргааг тайлж жигд хөгжүүлэх өндөр үр дүнтэй.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж хүүхдүүдтэйгээ хамтдаа хос тархиа хөгжүүлэнгээ стресс ядаргаанаас ангижраарай. Боломжийг холоос, хэн нэгнээс биш өөрөөсөө, дотроосоо эрэлхийлээрэй 💕

X
Нэвтрэх