fbpx

Бяслагтай банш
3,349

2021 он 04 сар 17

ОРЦ

  • Монгол бяслаг 50гр,
  • Амтат чинжүү 6/1,
  • Сонгино 6/1,
  • Сармис хумс 4/1,
  • Ургамлын тос - 1х/х,
  • Ус 1х/х,
  • Зуурсан гурил - 90гр,
  • Давс 2 чимх

ШИМ ТЭЖЭЭЛ

Монгол бяслагийн тухайд гэхэд элэгний өвчин, чихрийн шижин зэрэг өвчний эсрэг ерөндөг гэж ойлгож болно. Бяслагийг дээд зэргээр боловсруулсан ээдэм гэж нэрлэдэг нь ч учиртай.

Бяслагийн бичил биетүүд сүүний уураг, тос, нүүрс усыг задалж, хүний бие махбодод шингэхэд хялбар энгийн нэгдэлд хувирдаг гэнэ.

Тиймээс ч бяслаг үл орлох амин хүчил, кальци, фосфорын найдвартай эх үүсвэр юм.

Амтат чинжүү нь С амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн юм. С амин дэм нь цусны судас, ясанд хэрэгтэй кальци болон бусад тэжээлийн бодит биед шингэхэд тусалдаг.

Чинжүү нь каратенаар баялаг учраас биеийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна хоолны дуршлыг өдөөж, хоол шингэцийг сайжруулдаг бүтээгдэхүүн юм.

 

Эх сурвалж: Бага насны хүүхдийн нэмэгдэл хоолны жор, 2015 он

X
Нэвтрэх